Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцжээ. Тус холбооноос олон дүгнэлт, тогтоол ирсэн учраас Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулан шалгахаар болжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Олон улсын парламентын холбоо бид нар шиг биш. Гаргасан дүгнэлтийнх нь 90 хувь үндэслэлтэй. С.Зоригийн хэргийг мөрдөж байхад сэжигтнээр татсан хүний дүү нь нас барсан, хашаанд нь нас барсан хүний цогцос хаясан.14 хоног гэмт хэрэгтэнтэй хамт хорьж, эрүүдэн шүүсэн” гэсэн байр суурь илэрхийлжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
Тэр ОУПХ-ныхон дахин ирээсэй. Уулзаж үгээ хэлэх юмсан. Даанч мань мэтийг уулзуулахгүй л байх даа.