УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллагын гаргасан 40 зөвлөмжийг мөрдөхийг Монгол банк болон тагнуулын ерөнхий газарт санууллаа. Тэрбээр хэлэхдээ:
Мөнгө угаахтай тэмцэх хуулийг Монгол банк, Засгийн Газар оруулж ирж нэг хуулийн хэлбэрт оруулсан санаатай юм. Анхны хууль 2006 онд батлагдсан. Дараа нь тэр хуулинд оруулсан эрүүгийн хуулийн өөрчлөлт болохгүй байна гэсэн учир дахин өөрчлөлт оруулсан юм.
Гэтэл мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага нь Монголын байдалд үнэлгээ хийгээд Батзандан, Лүндээжанцан гишүүн нар хуралд нь оролцож ирээд мөнгө угаах хуулиа шинэчлэхгүй бол болохгүй гэсний дагуу 2013 оны хуулийг баталсан. Үүний дараагаар Монгол "саарал" жагсаалтад орсон тэндээс гарахын тулд хариу үйлдэл хийж байж 2016 оны Азийн бүлгийн хуралд оролцсон байдаг. Ингээд 40 зөвлөмж заалттай өгсөн юм лдаа.
Үүнийг хэрэгжүүлэх гэж Монгол банк ажиллах ёстой. Гол хэрэгжүүлэх газар нь Монгол банк. 2016 оны хуулиар санхүүгийн мэдээллийн алба гэх албыг Монгол банканд байгуулж өгөөд 20 саяас дээш гүйлгээ хийгдэх юм бол үүнийг шалгаад хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал тагнуулын байгууллагад өгөх үүрэгтэй. Мөнгө угаахтай холбоотой хэрэг цэвэр тагнуулын газартай хамааралтай хэрэг шүү дээ. Санхүүгийн мэдээллийн алба тагнуулд мэдээлэл өгч тагнуул мэдээллийг нь шалгах ийм дараалалтай явах ёстой.
Сүүлийн үеийн элдэв маргаантай зүйлийг үзэхэд Монгол банк, Тагнуулын газар хоёр мөнгө угаахтай тэмцдэг биш мөнгө угаахыг зохион байгуулдаг газар болон хувирсан нь биднийг зовоож байна. 400 сая доллар нэг өдөр гараад алга болж байхад хэн нь ч хөдлөөгүй шүү дээ. Энэ хоёр байгууллагын толгойд сууж байсан этгээдүүд энийг зохион байгуулсан. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. 400 сая доллар хууль бусаар нэмж олгоход нь нүдээ аниад өнгөрөөсөн. Энэ нь гадаадынхны анхаарлыг сэдлийг төрүүлээд байна шүү дээ. Энэ бол хэн ч маргахгүй үнэн.
Тэнд сууж байгаа Монгол банкны хүмүүс ажлаа хийгээч ээ та нар!
Хуурамч гэрээний 400 сая доллар гадагшаа гарч байхад үхсэнээ хийж байсан юм та нар!
Яагаад тагнадаг газар нь шилжүүлээгүй юм та нар!
Үүнээс болж бид нар шүүмжлэлд өртөөд байна. Монгол банк, Тагнуулын ерөнхий газар хоёр ажлаа хийхгүй байна харин энэ "бохир" юмыг удирддаг, зохион байгуулдаг ийм л байдалд шилжсэн байна.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 14 )
Энэ тэнэг өвгөн Нямдорж өөрийгөө мөн чих рекламдах юм жинхэнэ хорчин чинь энэ Нямдорж шүү өөрөө энхийн цагаан тагтаа шиг бусад нь дандаа худалч хулгайч шиг харагддаг юм шиг байгаа энэ хүн ингэж худлаа хүн хардаж суухын оронд улс орноо хөгжүүлэх юм яримаар юм долдой шүү дээ энэ тэнэг өвгөн
Гадаадаас мөнгө шилжүүлэхэд монгол банк ”ирээгүй ”гээд хүний мөнгийг 1 жил гаруй өгөхгүй өөрсдөө ашиглаад байдаг шүү
Нямдорж гуай шиг үнэнийг нүүрэн дээр нь хэлдэг цөөхөн ХҮМҮҮСИЙН 1 шүү дээ. Михайлд 1 бодол бий энэ хүн л төрийн машиныг зөв ажиллуулна харин цэвэр гишүүд сайн дэмж аль ч нам хамаагүй .Удахгүй бүх юм гольдролдоо орноо миний ард түмэн тэр байтугай юмыг тэвчиж ирсээн .
Нямдоржоос юу ч харж хэрэггүй жинхэнэ шударга дүр эсгэчихээд хор найруулдаг
нямдорж бол зүгээр л долдой
Nyamdorj guai zugeer l yariad baihgui medej baigaa yum hol erh ni tand bna. bugdiig ni dhalgaach. Odooniihoo ZGin gishuun awgai naraach shalga
Та ажлаа хурдан шуурхай хийгээч их хурлаас хамгийн түрүүнд бандааш.бөөсөг2оо гаргаж хаяач.иймкаваан юмстай цуг бай ямар дуртай!! Ямар их хэлдэг!!хийгээч ажлаа...
МАХН ААС МАН БОЛТЛОО ХУВИРЧ ИРСЭН ЖИНХЭНЭ ЛИДЕР ХУЛГАЙЧУУД 20 ГАРАН ЖИЛ ЖИЖИГ НАМУУДААР МУУР ХУЛГАНА МЭТ ОРОЛДОН ЭВЛЭРЭН АРДЧИЛАЛЫН УТГА УЧРЫГ АЛДАГДУУЛАХ БОДЛОГООР ЯМАРЧ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГОЖ МОНГОЛЫНАРД ТҮМЭН, МОНГОЛ УЛСЫГ МӨХӨӨХ БОДЛОГООР УДИРДАЖ ЯВСНЫ ХАР ГАЙГААР ТУСГААР ТОГТНОСОН НЭГДСЭН МОНГОЛ УЛС ; ТАРХАЙ БУТАРХАЙ ТОЛГОЙГҮЙ ТҮМЭН БОЛЧИХООД БАЙНА,.МАН НАМД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА НООГДУУЛАХ НЬ ХАМГААС ЧУХАЛ БОЛЧИХЛОО...!!!
Энэ хүн зөвхөн л хэлдэг.тэр жил тэгж хэлсэн Яг биз.гэдэг. Гэвч ХЗДХЯ-ны сайдад шударга ёс тогтооход саад болох хүч Монголд байхгүй. Өөрөө тэднийг шалгах Цагдааг томилдог сайд гэдгээ мартчихдаг.
Unen mongold bank shig ineedeg deeremcin mungu ugaagcid baihgui
Банкуудыг шалгах хэрэгтэй .ялангуяа хас банк хаан ххб голомт