Ш.Батхүү: Яах вэ нэгэнт хийсэн юм чинь. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж ярьдаг даа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 ондууд нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдсон байгаа билээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон хэргийнхээ талаар ярьснаас хүргэе. 

-Мөнгөтэй хөрөнгөтэй захирал Батхүү байхад хүмүүсийн харилцаа өөр байсан байх.  Одоо ингээд мөнгөгүй, юу ч үгүй, хэрэгт холбогдоод нийгэм даяар муу хэлэгдээд явж байхад энэ хоёрын хооронд ялгаа байна уу?

-Миний хувьд ямар ч ялгаа алга. Аливаа амьдрал байгалийн тэмцэлд ялж болно, ялагдаж болно. Амьдралд ямар ч алдаа хийдэггүй хүн гэж хэзээ ч байхгүй шүү дээ.

-Та хийсэн хэрэгтээ харамсаж байна уу?

Ер нь бол харамсаж байгаа. Үнэхээр 200 хувь. Нэгдүгээрт надад итгэж явсанСтандартынхныг маш их эвгүй байдалд оруулсан. Тэд миний их сайн найзууд байсан. Гэхдээ хамгийн их харамсаж байгаа юм ээжийнхээ насыг хэдэн жилээр хороох шиг боллоо. Би ойлгохдоо “Би зам дээр машин бариад явж байсан нь үнэн. Миний арын суудал дээр Монголын эдийн засаг, стандарт банк гээд хоёр хүн сууж байсан. Би аваар хийгээд онхолдсон. Мэдээж ийм зүйл тохиолдоход дотны хүмүүст ямар л олиг байх билээ дээ тийм ээ. Хайртай хүмүүс, эхнэр, хүүхэд гээд л бүгдэд хэцүү. Гэхдээ тэд чинь залуу хүмүүс ажил төрөлтэй учраас мэдээж сатаарна л даа. Гэхдээ сайхан зүйл гэж байхгүй. Миний мэдэрсэн зүйл бол надтай хамт арван сар тасралтгүй өдөр шөнөгүй тэр зовлонг мэдэрч байсан хүн ээж минь л байдаг юм байна лээ. Нөгөө талдаа яах вэ нэгэнт хийсэн юм чинь. Монголчууд ярьдаг шүү дээ "айвал бүү хий, хийвэл бүү ай" гэж. Нэгэнт хийснийхээ хойно хүн амьтан руу нялзаах ямар ч хэрэг байхгүй.

Таныг энэ хэргийн дараа бүх хөрөнгөө шилжүүлсэн. Тэгээд үлдсэн хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлээд эхнэрээсээ салсан гэсэн мэдээлэл яваад байгаа энэ талаар?

Тийм ээ. Бас л худлаа дэмий яриа. Эхнэрийнхээ тухайд би ганц л юм хэлж чадна. Энэ бүх хугацаанд миний эхнэр, хүүхдийн аль нь ч тэр ийм юм хийгээд амьдрал доошоо орчихлоо гэсэн нэг ч гомдол тавиагүй. Үнэхээр л алдаа хийсэн нь үнэн юм чинь. Алдаа хийсэн ч, онож явсан ч тэд нартаа их үнэ цэнэтэй юм байна гэдгээ ойлгож байгаа.

Ер нь бол иймэрхүү зүйл дээр мэдээллийг нягтлах хэрэгтэй. Ийм олныг доргиосон хэрэг хэзээ нэгэн цагт ил болно. Тиймээс богино хугацаанд нэр төр олох гэж байгаа хүмүүс дараа нь эвгүй байдалд орно гэдгийг мэдэж байна. Дутуу дулимаг мэдээн дээр худлаа сүржигнэх эсвэл санаатай юм шиг харагдуулах зүйл яваад байна. Энд би өөрийгөө өмөөрөх гэж ирсэн юм биш гэхдээ ядарсан монголчуудынхаа мөнгийг төсвөөс хулгайлж аваад зугтаадаг хүмүүс байдаг минийх бол эсрэгээрээ хэрвээ гадагшаа гарах юм бол тэнд бас юу ч болж байж мэднэ шүү дээ. Энэ тоглоом биш шүү.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
:№:№:(202.179.26.76) 2025 оны 03 сарын 13

шийдсэн хулгайчийн үг байна. үхсэн ч үр хүүхдэд нь сайн юм болохгүй. баахан хөрөнгө хураагаад авагай хүүхдэдээ үлдээгээ биз. монголын ард түмэн харааж байгаа цагт хөрөнгө нь юм болохгүй

1  |  0
Mgl(172.58.139.89) 2025 оны 03 сарын 13

Elbeg erdenetiin 49 hubiin ezediin zolios boljee

1  |  0
АРАЙ Л(182.160.2.180) 2025 оны 03 сарын 13

ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТӨРИЙН БАНКИЙГ БАС НУХАХ УУ?

1  |  0
luibarchin(139.5.218.40) 2025 оны 03 сарын 13

vhsen baas ter ih mongiig zvgeer end tend nuuchihaad odoo bolohoor bi dampuursan geed suuj bgaa ch dee.. ter say sayiin dollaraas yu vldeegui gedeg hen itgeh yum be dee..luibarchin bas jvjegleh vnen ayustai nobsh hvn bnaa

1  |  0
Top