Д.Лүндээжанцан: Хуулийн мухардлыг зассанаар ҮХЦ-ийн шийдвэртэй зөрчилдөхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

УИХ-ын гишүүн Д.Гантулга  гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өнгөрсөн тавдахь өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүний дагуу  УИХ-дахь МАН-ын бүлэг  шуурхай хуралдаан зарлаж Д.Гантулга гишүүнийг  УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг  хэлэлцсэн ч тодорхой  шийдэлд хүрэлгүй улмаар Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлсэн. Гэвч  "Хуулийн мухардалд орлоо" гэдэг тайлбарыг  Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж өгсөн юм.

Учир нь ҮХЦ Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээрт заалтыг хүчингүй болгосон нь  асуудлыг ийн сунжруулахад хүргэжээ.  Тус заалт нь "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй болжээ.

Тиймээс  УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. Үүний хүрээнд  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм.

Энэ талаар  Д.Лүндээжанцан гишүүнээс тодруулахад тэрбээр  “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн ”Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт”, ”УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалтад Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн. Учир энэ  хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байгаа. Олон нийтийн зүгээс “хэргийн газар нотлох баримттай баривчлагдсанаас бусад тохиолдолд” гэдэг хүчингүй заалтыг буцааж оруулж ирлээ гэж  хардаж байгаа. Тийм биш"  гэлээ.

Ш.Адъяамаа

 

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.180) 2018 оны 04 сарын 14

Энэ ЛҮНДЭЭЖАНЦАН бол Боловсрол муутай, КОММУНИСТ МАН-ын УТ-ийн ”БООЛ” шүү дээ.

0  |  0
Зочин(202.70.43.138) 2018 оны 04 сарын 13

Маш зөв.

0  |  0
Top