УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэхүү хууль нь өнөөдөр тулгамдаад байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх боломжийг бүрдүүлэх юм.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтууд энэ асуудлыг тусгасан боловч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2012, 2017 онуудад хуралдаж, тус заалт нь Монгол Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн хэмээн үзсэнээр хүчингүй болгосон юм.

Энэ удаагийн хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтуудыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаархи Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Өргөн барьсан хуулийн төсөлтэй дараах линкээр танилцаж санал өгөх боломжтой.  http://forum.parliament.mn/projects/319

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.99) 2018 оны 04 сарын 16

Хүчингийн гэмт этгээдүүдийн шууд татах ёстой ман ан хүчингийн гэмт хэрэг үйлдэж байдаг банзөлуудийг дэмжиж байдаг штээ шударга юм бол эргүүлэн татаач ард түмэн шаардаж байн шдээ!

0  |  0
Зочин(150.129.140.99) 2018 оны 04 сарын 16

100/ХУВЬ ЭРГҮҮЛЭН ТАТАХИЙГ ДЭМЖИНЭ АРД ТҮМЭН ХУДЛАА АВЧ БАЙХИЙН БИ ЛАВ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА МАН ЛУВИРЧИД

0  |  0
Сар(103.57.95.25) 2018 оны 04 сарын 15

Хурал суухаасаа эхлээд гишууд хариуцлага тооцогддог болох хэрэгтэй мен авилга монголоо гэх сэтгэлгуй байгалийн баялгаа унэгуйдуулж байгаа гадныханд худалдаж ашиглуулж байгаа хумууст хуулийн хатуу хариуцлага тооцдог емч херенгийг хураах арга хэмжээ авч улсыг хохиролгуй болгуулж байх хэрэгтэй гишуудийн нэр ямар нэгэн болохгуй асуудалд холбогдсон тухай бур нь хэргийг нь шийдуулж байх хэрэгтэй

0  |  0
зочин(202.9.40.102) 2018 оны 04 сарын 14

Зоригтнууд хувьсгалыг хийж бэртэгчид завшдаг гэдэг үнэн юм байна. цус урсаагүй хувьсгал бол хувьсгал байдаггүй юм байна. өнгөрсөн хойно ч болтугай цус урсгахгүй бол ардчлал ирэхгүй юи байна. ардчлал биш анархизм болгох ажлыг баяр эрлэгдорж нар үүсгэж м. энхболд төгөлдөржүүлэх гэж зүтгэж монгол өрд автаж, иргэд ядуурч төр, эх орноо алдах хэмжээнд хүрлээ шүү. монголчууд хүн хувалз болсон новшнуудаас салахүй бол удирдлагын муугаар сөнөөгдөж мөхөхөд хүрлээ шүү сана сэрж үз.

0  |  0
Top