УИХ-ын гишүүн С.Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой гэдгийг хууль санаачлагч онцоллоо.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус хуулийнхаа талаар хэлэхдээ Тэрбээр “Монгол Улсад банк санхүүгийн байгууллага, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн зээлийн дарамтаас гарах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачилсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн буюу мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бий болох, иргэд ААН, байгуулагууд зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийж байгаа.
Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь байгаа. Банк болон банк бус санхүүгийн байгууллага үүнээс нэг дахин өндөр буюу 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, баялаг бүтээх тухай ойлголт байхгүй. Тиймээс хуулийн төслийг санаачилж байна” гэлээ. Зээлийн дарамтад өртөөгүй иргэд, ААН маш цөөхөн байгаа. Энэхүү хууль өргөн баригдснаар өнөөдөр эрхзүйн орчин бий болно. Сүүлийн 28 жил Монгол Улс зах зээлд шилжснээс хойш банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хяналт дор бус өөрсдөө дур мэдэн зээлийг хүүгээ тогтоож ирсэн. Харин дэлхийн бусад улс орнуудад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог жишигтэй. Хэрэв үүнээс нь давсан тохиолдолд мөнгө хүүлэгч гэж үзэж хуулийн хариуцлага тооцдог.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэд байхаар хуульд тусгасан юм бэ?
-Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуулийн төсөлд хуульчилсан. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар тусгасан. Сарын 1-1,5 хувь байна гэсэн үг.
-Хууль банк бус санхүүгийн байгууллага, ломбард, арилжааны банкуудад хамаарагдана гэж ойлгох уу ?
-Ер нь бол хадгаламж зээлийн хоршоо, иргэд хоорондын өдрийн зээлийн зохицуулалтыг хуульд оруулаагүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хуульд хамаарна.
-Өмнө нь банкны тухай хуулийг хэлэлцэж байх үеэр та зээлийн хүүг хөндөж байсан. Гэвч гишүүд авч хэлэлцээгүй. Энэ удаад өргөн баригдаж байгаа тус хууль хэр дэмжигдэх бол?
-Төвбанкны тухай хуультай хамт хэлэлцлэгдсэн учраас энэ удаад тусад нь хууль болгон өргөн барьж байгаа. Сүүлийн үед зарим арилжааны банк хүүгээ буулгаж эхэлсэн нь зээлийн хүү буурах хандлага ажиглагдаж байна.
-Арилжааны банкууд зээлийн хязгаарыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Мөнгө хүүлэлтийн эсрэг хуульд хамааруулж хуулийн хариуцлага оногдуулна.
-Хуулийн төсөлд ипотекийн зээлийн хүүг тусгасан уу?
-Тусгаагүй.
-Цагдан хоригдож байгаа намын гишүүдээ очиж эргэнэ, уулзана гэж байсан юу болсон бэ?
-АТГ болон холбогдох газруудад асуудлаа тавьсан. Албан ёсоор уулзах хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс хариу өгөх байх.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 14 )
Муу санаатай хар энергитэй хүн.Дандаа хор найруулдаг
Ugaasaa shorongiin hulgaichaas uy garhavdee.NIIGMIIN DAATGALIIN HEREG NI YASAN BEE ATG DEER SHALGAJ BGA GESEN YHSEN HYNIIG AMILUULJ BAYJSAN LUIVARCHIN

ene dandaa muu um sedej yavdag muu hyn
АЖЛЫН САДАА БОЛСОН МУУ ҮХЭЭР
улс төрд олон жил илжэрсэн хогнууд одоо хэрэггүй цэвэр зөв хүмүүс хэрэгтэй байна жишээ Үнэн ба зөв нам гэх мэт ард түмний дундаас гарч ирж байгаа хүмүүс
улс төрд олон жил илжэрсэн хогнууд одоо хэрэггүй цэвэр зөв хүмүүс хэрэгтэй байна жишээ Үнэн ба зөв нам гэх мэт ард түмний дундаас гарч ирж байгаа хүмүүс