Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо

2018 оны 04 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.

Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар:

Боловсрол:

  • 1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль
  • 1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч
  • 2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр
  • 2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр

Ажлын туршлага:

  • Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
  • Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
  • Азийн санд ахлах ажилтан
  • Нэгдсэн Үндэсний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
  • АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
  • “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top