Д.Цогтбаатар: Трамп, Ким Жон Ун нарын уулзалтаар шоу хийж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трам БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой улс орнуудын жагсаалтад Монгол, Сингапур улс тунаж үлдсэн талаар  мэдээлж байна. Хойд Солонгос манай улсад хийх сонирхолтой, АНУ-ын тухайд Монголд  дэд бүтцийн хөгжил, аюулгүй байдлын хамгаалалт сул гэсэн  шалтгаан хэлж, Сингапурыг санал болгож байгаа ажээ. Манай улсад АСЕМ зохион байгуулсан туршлага бий. АНУ-ын Ерөнхийлөгч, хойд Солонгосын удирдагч нарын уулзалт Монголд болох эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас бид зүгээр суугаагүй. Олон улсад ийм арга хэмжээнүүдэд хэрэв хүлээн авч байгаа тал оролцох бол орон нутгийн хэмжээнд л тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж болдог.  Бусад  зардал уулзаж байгаа орнуудын асуудал. Энэ уулзалт зөвхөн Монголын биш Олон улсын асуудал учраас тэр хүрээндээ ярих хэрэгтэй. Түүнээс биш уулзалтаар шоу хийж болохгүй. Бид  улс орноороо хариуцлагатай хандах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.  Сингапур улс БНАСАУ-аас 4700 км зайтай хойд Солонгосоос онгоцоор ниссэн тохиолдолд 6 цаг 30 минут нисэх бол Монгол 2034 км зайтай онгоцоор 2 цаг 30 минут ниснэ. Мөн Ким Жон Ун  галт тэргээр БНХАУ-ын нутгаар дамжин Монгол Улсад ирэх боломжтой гэнэ. 

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Top