Ерөнхийлөгч Х.Баттулга: Генерал цолыг авсан хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой

2018 оны 04 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга:

“Эрхэм генералуудын амрыг эрье.

Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхны 11 генерал цол олгож байсан 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 78 жил өнгөрчээ. Монгол Улсад Батлан хамгаалах салбар, Хил хамгаалах, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад генерал цол олгодог хуультай. Эдгээр салбарын албан хаагчдын үйл ажиллагааг удирдаж, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюун, бие сэтгэлээ зориулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж энэ цолыг олгодог юм. Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж ажиллаж, амьдрах үлгэр жишээч байх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай.

Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.

Мөнх тэнгэр Монголын генералуудыг ивээг.

Баярлалаа” гэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дургүй хүрэв(112.72.14.20) 2025 оны 03 сарын 13

Генерал цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Тиймээс цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж ажиллаж, амьдрах үлгэр жишээч байх ёстой. Эс бөгөөс төрийн хуулийн дагуу цолыг хураах ч заалттай гэдгийг бас санаж явах учиртай. 100 % санал нийлж байнааа. Харин ийм үг хэлж байгаа хүн шударга байж чадаж байна уу Харин Хурц тийм шударга үлгэр жишээ хүн МӨН ҮҮҮҮҮҮҮҮҮҮ

1  |  0
Ulger jishee hun uu!(115.171.245.233) 2025 оны 03 сарын 13

Busad shagnal ch gesen hiij buteesen amijiltad ni duitssen baih estoi. Ta shanaliig het boondood ogtsoo avtsaanii densen deer bodoj olgood baigaa yum bish biz!!!

Ta ooroo(115.171.245.233) 2025 оны 03 сарын 13

Erhem ta suudaldaa tohirson es surtahuuntai ulger jisheech hun mon biluu!!!

1  |  0
Go am(115.171.245.233) 2025 оны 03 сарын 13

Erhem ta odoo suuj baigaa sentiidee taarch tohirson medleg chadvar,tushlagatai, es sutahuunii huvid tsever ariun ulger jisheech hun gej ooriigoo bodood baina uu?! Esvel ongo mongoorch bolov toriin sentiid hurch dur zorgooroo baidag suudal geed oilgog negen uu?!Ene asuudald estoi ard tumnii nereer asuult tavilj baina!? Ene asuutiilt ni ta nohdiin bidnii neriig barij ard tumen tegj baina gej shoudadgaas shal oor jintei,bodittoi asuult aa

Бат(122.201.24.87) 2025 оны 03 сарын 13

энэ нөхөр өөрөө Ерөнхийлөгчийнхөө сэнтийд жулдаад байгаа юм биш үү. Яг одоогоор харахад 5 дахь маань хамгийн лоолой харагдаад байгаа юм даа. Цаг хугацаа улам бүр тольдох байх, Уяач, генералын цолыг хураагаад л дөвчигнөөд байх юм. Энэ хүнд өөр хийх ажил байдаггүй юм байлгүй дээ. Шагналыг тухайн үеийнх нь ажлын үр дүн, албан тушаалын зэрэглэлд нь олгодог эд болохоос дараа нь муу юм хийвэл хураана гэсэн ямар ч ойлголт байхгүй. Шиннесийн номд орохоор мулгуу юм хийгээд байх юм.

1  |  0
ЗОЧИН(103.57.95.87) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН ЦОЛ ХЭРГЭМ ОЛГОХ ШАЛГУУРАА ЧАНГАЛМААР ЮМ. ДУРТАЙ ХҮМҮҮС НЬ МӨНГӨ ӨГӨӨД АВДАГ ГЭЖ ГАДУУР ИХ ЯРИХ ЮМ. ҮНЭХЭЭР ТИЙМ ЮМ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН НЭР ХҮНДЭД ИХ МУУ ЮМ ДАА.

1  |  0
зочин(112.72.14.216) 2025 оны 03 сарын 13

генералууд жоохон гэдэс гүзээгээ татвал таарна архи уугаад томроод байж боломгүй харагддаг үнээ шиг байж болохгүй шүү

1  |  0
Top