УИХ-ын гишүүн А.Сүхбат Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өглөө

2018 оны 04 сарын 30

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

2018.04.30

Албан бичгийн хариу

Монгол Улсын Ерөнхийлөгч таны миний нэр дээр ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Е/06 дугаартай албан бичигтэй танилцлаа. Юуны өмнө Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаад анхаарлаа хандуулж бидэнд төрийн бодлогын үнэтэй чиглэл өгсөнд гүнээ талархаж байна.

Таны албан бичигт “Та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их Эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя” гэсэнтэй миний бие УИХ-ын гишүүн, Дархан аварга цолтны хувьд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

Миний бие 1986 онд Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн удирдлагаар бөхийн чөлөөт барилдаанаар гараагаа эхэлж үндэсний бөхөөр хичээллэж 1990 оноос Улсын баяр наадамд үндэсний бөхөөр зодоглож бөхийн ертөнцөд хөл тавьсан билээ. Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга цолонд хүртлээ зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж ард түмэндээ монгол бөхийн гайхамшиг, ур чадварыг харуулахын төлөө чин сэтгэлийг баримтлан, шулуун шударгыг эрхэмлэн тэмцэж ялж, ялагдаж явсан жирийн нэгэн тамирчин билээ. Гэтэл үндэсний бөхийн барилдаанд даваа наймаалцах, цолны найраа хийх явдал байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн билээ. Тэр нь залуу бөхчүүдэд ямар их дарамт учруулж, улсын алдар цолыг мөнгөний хэрэгсэл болгож үнэ цэнэгүй болгож байгаа нь ёс зүйгүй, шударга бус байдлыг даамжруулж байгааг үл тэвчиж тэмцсэн бөгөөд улмаар ид бяр мэх тэгширч байсан 35 насандаа зодог тайлахад хүрсэн билээ.

Монгол эрчүүдийн сүлд хийморь монгол бөхчүүддээ оршин байдаг. Монгол бөхийн барилдаан шударга сайхан, цэвэр өрсөлдөөн, цэнгэл баясалтай болж чадвал Монголын төр, иргэд олон түмэнд нөлөөгөө үзүүлнэ гэдэгт би бат итгэдэг хүн. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн зөрчил тэмцлийг таслан зогсоох тухай таны байр суурийг талархан хүлээн авч дэмжиж байна.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан зүйл байхгүй. МҮБХ-ны тэргүүнийг тойрсон маргааныг Монгол улсын гурван шатны шүүх шийдвэрлээд олон жил болж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс арван зургаан жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг таслан зогсоох цаг нэгэнт болсон байна.

Хуулийг гууль болгож, худлыг үнэн болгож гүтгэлэг цацаж, иргэд олон түмэн, бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулж байгаа бусармаг явдлыг өөхшүүлж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөмжийн дагуу хуулийг чандлан баримталж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрмийн хүрээнд ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, “Их Эе”-ийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно.

ХҮНДЭТГЭСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ


Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.240.207.112) 2018 оны 05 сарын 01

Чи дут замбараагүй тарсан албан албан бус гэр бүлээ учрыг нь олчихоод бусадын хэрэгт хошуу дүр.

0  |  0
Zolboo (27.123.214.106) 2018 оны 04 сарын 30

Urdahaa hvchrehgvi baij yund olon zvild sarwalzdag ymbe mongol boh yah we tsaana chin hujaa nar mongoloor neg tarhlaa mongol tvmen vgvi bol mongol boh vgvi

0  |  0
Шарав(112.72.14.106) 2018 оны 04 сарын 30

Бөхийн өргөө булааж авах гэсэн явуургүй оролдлого гэж хараад байгаа.Олноороо хуралд хэний зөв байв гэдгийг олонх хэлээд өгнөө

0  |  0
Bukh sonirhohch(202.21.106.119) 2018 оны 04 сарын 30

Odoo ingeed 2 tal geed humuus их эеээ hiilee gej bodii tegtel Suhbat metiin garuud sanal avahgui bol ahiad l heruul ichihgui hiih garuud ter jiguurt zunduu bgaa

0  |  0
Suhbat(202.21.106.119) 2018 оны 04 сарын 30

Suhbat davaa naimaaltsaj bgaagui gej shaah geed bn uu ugui yu teren shig hudal zuil horvoo delhii deer bhgui shuu Suhbataa.Chi ard tumnii nuden deer olon angit serial hiij bgaagui yu davaa ugsuh tusam hudlaa barildaan hiij bsaniig chini chamd hulhiduulj bsan buhchuud yu geh bol...Erenhiilegchid yavuulsan gej bgaa bichig chini zugeer l pyaldagadsan zuil bichsen bnlee

0  |  0
МОНГОЛ(202.21.98.166) 2018 оны 04 сарын 30

ӨӨХШҮҮЛЭХ....... ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ

0  |  0
Jagaa(117.111.13.149) 2018 оны 04 сарын 30

Ene sda baihr l bvh yum buruu ergeed bga yumda Odhvv gvitseechihgvi

0  |  0
Зочин(103.229.121.132) 2018 оны 04 сарын 30

Баянмөнх Гантогтох Сүхбат Чинбат бааснууд минь зүгээр л зайлцгаа.Та нар Б.Бат-Эрдэнэ аваргын хаана нь ч хүрэхгүй хөгийн новшнууд.Тэргүүн байсан Р.Нямдорж гуайн хувьд бол та нарын дэргэд хийсэн бүтээсэн зүйл ихтэй мундаг хүн гэдгийг наад мунхаг толгойндоо тунгаавал зохино.Та нарыг буруу зүйл хийх юм бол удахгүй тэр дор нь авч хаяна гэдгийг анхаараарай!!!!!!!!!!!!

0  |  0
sss(66.181.169.106) 2018 оны 04 сарын 30

одоо цэцийн хуралдаан дахин болоод А.Сүхбатын дэмжсэн хүн гарахгүй бол ямар жүжиг тавих бол доо.

0  |  0
Ок(202.131.229.34) 2018 оны 04 сарын 30

Зөв шүү

0  |  0
irgen(112.72.14.41) 2018 оны 04 сарын 30

Barildaj baikh uyedee Mongoliin ard tumniig baildan daguulj yavsan bukh, unench shudragaar l barildaj baisan....

0  |  0
irgen(112.72.14.41) 2018 оны 04 сарын 30

Ene khumuus ugee olj bichmeer yumaa. Ene muulaad bgaa khumuus dandaa Khujaagiin zolibon sheesnuud yumuu...

0  |  0
Ganhuyg (66.181.161.73) 2018 оны 04 сарын 30

Sukhbat alban tushaal mungunii hounoos ywj bga hun

0  |  0
Соном(66.181.190.126) 2018 оны 04 сарын 30

Хар залуугаараа бөх барилдахаа больсон биз дээ. Ер нь допингийн шалгалт хийдэг болсоноос хойш барилдаагүй шүү дээ. Одоо бөхийн өргөө мөнгөний уурхай руу мөлхөөд тэмцээд болимоор юм даа. Эх орноо өмөөрч чадахгүй хүн бөхийн холбоог удирдаж чадах уу

0  |  0
Zochin(202.179.26.195) 2018 оны 04 сарын 30

Ene asuudal olon jil deeguur bolson zurchil awarga unen hellee odoo uurchilt hiij zub shiidehgui bol tur medel dee absan deer

0  |  0
Zochin(66.181.161.57) 2018 оны 04 сарын 30

2 namiin hoorond gvideg Өнхөрүүш Svhbat

0  |  0
иргэн(202.179.30.194) 2018 оны 04 сарын 30

МУ-ын Ерөнхийлөгчөө хүндэлж бичсэнд их баярлаж байна. Эхлээд бас нэг далдаак гишүүн Ерөхийлөгчтэй хэдрэлждээ л гэж бодсон чинь тийм биш байж. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөндөө байх шиг сайхан юм байдаггүй юм шүү. Энэ үгийг УИХ-ын гишүүдэд хэлмээр байна. Муу ч сайн ч ард түмэн сонгоод МУ ын Ерөнхийлөгч болгосон болохоор хүндлэх учиртай юм. Монголчууд бид Ерөнхийлөгчөө хүндлэхгүй бол гадаадынхан МУ ыг үл тооно шүү дээ.

0  |  0
irgen(207.148.124.91) 2018 оны 04 сарын 30

ene hund mongol hunii yamarch zan chanar baihgui hundee mungu alban tushaalnii araas hairtai yumgui hun shig sanagddin

0  |  0
ИРГЭН(202.179.30.194) 2018 оны 04 сарын 30

ХҮН АХТАЙ, ДЭЭЛ ЗАХТАЙ ГЭЖ АВАРГА МААНЬ ХАРИН МОНГОЛ ЭРИЙН, МОНГОЛ БӨХИЙН, МОНГОЛ УЛС ТӨРЧИЙН ҮЛГЭР БОЛОХООР БИЧСЭН БАЙНА. ҮНЭХЭЭР ЁС ЁМБОГОР, ТӨР ТӨМБӨГӨР ГЭГЧИЙГ УААРЧ ОЙЛГОСОН ЖУДАГ УЛС ТӨРЧ ЮМ. СҮҮЛИЙН ҮЕД МУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРАГ Л УИХ ГАНЦ СОНГОГДСОН ЮМ УУ ҮГҮЙ ЮУ ГИШҮҮН СЭТЭР ЗҮҮСЭН ДАЛДАКУУД ГӨЛӨГ ГЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙСАН ЮМ. АРТ ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ТИЙМ НӨХДҮҮД УЛС ТӨРИЙН ЗАМДАА ГАЙ ТАРЬЖ БАЙНАА ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ Л БАЙГААД БАЙГАА ЮМ. МОНГОЛЧУУД ХЭЗЭЭНЭЭС ТӨРӨӨ ТЭР ТУСМАА ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ ХҮНДЭЛЖ ИРСЭН ТӨРТ ЁСНЫ ИХ УЛАМЖЛАЛТАЙ АРД ТҮМЭН УЧРААС ТИЙМ ЗҮЙЛЧ ТААЛАГДДАГГҮЙ ЮМ.

0  |  0
Зочин(64.119.23.50) 2018 оны 04 сарын 30

Өөрөө Мягмарсүрэнг заан болгохдоо юу ч аваагүй гэдгээ нотлооч худалчаа. Допинг чинь илрэх гээд л зодог тайлсан нэр зүүсэн ш дээ

0  |  0
Hdjd(27.123.212.140) 2018 оны 04 сарын 30

Subbatiig harahaar icheed bh yum hunshgui er novsh

0  |  0
Иргэн(103.212.117.168) 2018 оны 04 сарын 30

ТЭНЭГ А.СҮХБАТ АА... ЧИ Л ДУТАЖ ГЭНЭ ДЭЭ... ЧИ БОЛ МОНГОЛ БӨХ-д АНХНЫ ”ДОПИНГ” ХЭРЭГЛЭСЭН ХҮНЭЭР ТОДОРЧ БАЙСАН БИЗ ДЭЭ... ХАРИН ЧИ УХИ-аас ОГЦРОХ ЁСТОЙ... МОНГОЛ БӨХ РҮҮ ХОШУУ ДҮРЖ ШУНАЛТАХАА БОЛЬ...

0  |  0
zochin(124.158.107.97) 2018 оны 04 сарын 30

ene neeree jinhene daldaga gar yumaa iim ch daldganasan yamar ch bolobsrolgui uhaan muutai huniig ih hurald songoh gei Tob aimgiinhan 20 ond dahiad songoj tenegteb dee

0  |  0
Зочин(66.181.177.129) 2018 оны 04 сарын 30

Эрхэм ерөнхийлөнч та бөхчүүдийн нэр барьж үймүүлээд байгаа дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат- Эрдэнэ, А.Сүхбат нарын үндэсний бөхийн цолыг бас хураах хэрэгтэй.

0  |  0
БАТ(124.158.124.142) 2018 оны 04 сарын 30

ТЭНЭГ СҮХБАТ. УИХ ГИШҮҮН ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУРЛЫГ ХИЙЛГЭДЭГ ЮМ УУ.

0  |  0
бат(202.9.40.61) 2018 оны 04 сарын 30

энэ чинь өөрөө хэргийн эзэн биш үү? бугын сангийн аж ахуй хавиар уулын амыг тэрчигээр нь хашаалаад авчихсан хүнийг энэ сүхбат гэж хүмүүс ярьдаг. өөртэй нь холбоотой олон юм дуулддаг. өөрөө шударга байж чаддаггүй олон болохгүй юмны эзэн гэж хэвлэл мэдээллээр нэртэй устай зарлсан л гэгддэг

0  |  0
ҮНЭН(124.158.124.142) 2018 оны 04 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА СҮХБАТЫН АВАРГЫН ЦОЛЫГ, ЧИНБАТЫН УЛСЫН БААТАРЫГ ХУРААХ НЬ ЗҮЙТЭЙ. ЭД НАР УЯАЧ НАРТАЙ АДИЛХАН ХЭВ ЖУРМЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН. УЯАЧДЫГ БОДВОЛ БҮР ОЛОН ЖИЛИЙН МАРГААНЫГ ҮҮСГЭЖ, БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ, ХАМТ ОЛНЫГ ДАРАМТАЛЖ ИРСЭН. БАТТУЛГА АРД ТҮМНИЙГ БИТГИЙ АЛАГЧЛААД БАЙ.

0  |  0
Top