АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг тодруулахаар иргэдээс авсан санал асуулгын дүн гарлаа

2018 оны 05 сарын 03

Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээсээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс  05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг санал авсан дарааллаар нь танилцуулж байна. Үүнд:

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад:

д/д Овог Нэр Албан тушаал
1 Давааням Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2 Жанжаа Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа
3 Баянмөнх Билэгт ЦЕГ-ын дарга асан
4 Нэргүй Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
5 Дашнамжил Цогтбаатар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
6 Өлзийбат Энхтөр ЦЕГ-ын дарга асан
7 Гэлэг Баасан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга
8 Зандаахүү Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
9 Базарсад Жаргалсайхан Буян ХХК-ны захирал
10 Дашпүрэв Пүрэвбаатар Өмгөөлөгч

 

Хэдийгээр иргэдийн олонхийн  санал, дэмжлэгийг авч дээр дурдсан эхний 10 нэр дэвшигчийн жагсаалтад багтсан боловч тухайн нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хуулиар тавигдах шаардлагыг хангасан иргэнийг санал болгохыг сануулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсаар 7 өдрийн турш явуулсан санал асуулгын тайлбар хэсэгт байрлуулсан.

Тодруулбал “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,

“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Олонхийн санал авч эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг  хангаагүй байна.

Жич: Иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй саналуудыг санал нэгтгэх, тоолоход (дарга, дэд дарга) тусгаагүй бөгөөд нийт саналын тоонд оруулсан болно.

Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard tumen(99.203.11.211) 2018 оны 05 сарын 04

Baasan guai

0  |  0
ЗОЧИН(103.10.23.4) 2018 оны 05 сарын 04

Ард түмний нэр барьж өөрсдийнхөө бузар зүйлийг хийдэг Монголчуудын жишээ энэ дээ ккк

0  |  0
Zochin(95.91.240.109) 2018 оны 05 сарын 04

Baasan Jargalsaikhan 2-g songoh bsn

0  |  0
Sangaa(202.131.243.186) 2018 оны 05 сарын 04

boildoo bilegt ch geh shig!ter tenegiig ard tumen songoh uu???

0  |  0
irgen(112.72.14.115) 2018 оны 05 сарын 04

shouuu

0  |  0
show(103.57.92.103) 2018 оны 05 сарын 04

Saihan show hiih uma

0  |  0
irgen(139.5.219.19) 2018 оны 05 сарын 03

Энэ бол яав ч хууль бус шоу шүү!!!

0  |  0
Zochin(78.231.9.74) 2018 оны 05 сарын 03

Baasang tokhirokh khun.busdan tsolnoos.tsaahsguu.buun gunhsin .khuuramch diplomnuud...

0  |  0
Zochin(78.231.9.74) 2018 оны 05 сарын 03

Baasang demjij.bn

0  |  0
Будан(103.57.92.40) 2018 оны 05 сарын 03

Энэ ший янгуйгаа зогсоо ЗИКА ВИРУС

0  |  0
irgen(103.254.120.83) 2018 оны 05 сарын 03

Baasan

0  |  0
ЗОЧИН(103.10.23.4) 2018 оны 05 сарын 03

Д.Цогтбаатар л байна даа. нөгөө бусад нь биш ээ.

0  |  0
иргэн(64.119.22.216) 2018 оны 05 сарын 03

Тэмцсэн танигдсан хуульч Баасанг АТГ-ын дарга болгох бүрэн боломжтой. Чадвартай ч сэтгэлгүй амьсгаанууд хурандаа нэрнээс цаашгүй юмнуудын хэрэг огт байхгүй.Ер нь Монголд энэ олон галибар төдий. бөгс долоогч хурандаа нар нэг хэсэг гай төвөг болох шинжтэй шүү.

0  |  0
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 03

Энэ жагсаалт бишээ яршиг Баасан г нь тавичихвал шударга шийдвэр болно бусад нь негее л гар хелууд байна шуу дээ

0  |  0
Irgen(67.172.187.177) 2018 оны 05 сарын 03

Jonkhuu jonhuugaa zuursaar l bna uu hehe

0  |  0
цёцуфёбфцчбфц(202.131.236.170) 2018 оны 05 сарын 03

Энэ бол давжаа Зиак Энкболд, рецедив Эрдэнэ нарын Монгоын ард түмнээр тоглон тохуурхаж байгаагийн тод жишээ.

0  |  0
Top