“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт амжилттай оролцлоо

2018 оны 05 сарын 07

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг тавдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой 44 компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн ба энэ үеэр оролцогч байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй харилцан мэдээлэл солилцож, цаашид түншлэл бий болгох нээлттэй нөхцөл бүрдүүлжээ.

Тус өдөрлөгт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь үйл ажиллагааныхаа онцлогийг харуулсан бүрэн сийлбэртэй өргөө цагаан гэр, хүндэтгэлийн хүлээн авалтын загвар ширээ, Төрийн дээд хэмжээний айлчлалд үйлчилдэг авто машинуудын загвараа олон нийтэд таниулан сурталчлахаар оролцжээ.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрууд, Олон улсын байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээг үзүүлдэг, онцгой үүрэг хариуцлагатай байгууллага юм.

Өнгөрсөн хоёр жилд “Дипломат Байгууллагын Үйлчилгээг Эрхлэх Газар” ТӨҮГ нь ашигтай ажиллаж, 2017 оны Шилдэг Төрийн өмчит аж ахуй нэгжээр шалгарсан нь “менежмент, сахилга бат” гэдэг зарчмыг баримталсны үр дүн ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top