ХХААХҮ-ийн сайд үүрэг, чиглэл өглөө

2018 оны 05 сарын 08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт 7-10-нд хооронд явагдаж байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад  “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулж байгаатай холбогдуулан яамнаас гаргасан ажлын төлөвлөлтийн дагуу ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах мөн уг ажлын хүрээнд  хорогдсон малын сэг зэмийг устгах үүрэг даалгавар өглөө. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудыг “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г үр дүнтэй явуулахад анхаарч ажиллахыг даалгалаа.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зооч(66.181.161.1) 2018 оны 05 сарын 09

Хүрэлсүх худлаа баахан юм дагуулаад хэсээд үр дүнгүй .энэ нохойжав олигтой ажиллах царай алгаа яанаа улс орон самарч дууслаа ман намынхан

0  |  0
Top