Ч.Улаан: Ерөнхий сайд аймгийн удирдлагуудыг эв нэгдэлтэй ажиллахыг захисан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН, АН-ын бүлгийнхний талцлын улмаас нутаг орны ажил уруудаж, иргэд ч төр засагтаа итгэх итгэл нь суларч байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймгийн Засаг даргаар Ж.Эрдэнэбаатарыг батламжилсан юм. УИХ-ын гишүүн Ч.Улаан Ерөнхий сайдын захирамжийг  шинэ Засаг даргад гардуулж өгчээ. Энэ үеэр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай аймгийн удирдлагуудыг ИТХ-ын эв нэгдэлтэй ажиллахыг чухалчлан дамжуулсан. Та бүхэн талцаж хуваагдахгүй нутаг орныхоо хөгжил, иргэдийнхээ төлөө хичээж ажиллаарай” хэмээн Засгийн газрын тэргүүний захиасыг дамжуулжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top