Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохгүй бол Ерөнхийлөгчөөр хориг тавиулна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

УИХ дахь  АН-ын бүлгийнхэн  хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг дэмжинэ гэдэг дээр санал нэгджээ. Ажлын хэсэг байгуулагдсан боловч МАН-ын бүлгээс хүүхдийн 80 хувьд мөнгө өгөх шийдвэрийг хэвээр үлдээх магадлалтай  байгаа гэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргавал бүлэг эрхийнхээ хүрээнд завсарлага авна. Хориг тавиулахаар Ерөнхийлөгчид хандана. Цаашлаад Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэж мэдэгдлээ. Эдийн засгийн таатай хоёр жилд ажилласан эрх баригч намын ямар ажилд хийсэн байна гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн юм.

А.Эрдэнэ 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жи жи(203.91.115.37) 2018 оны 05 сарын 17

өөрсдөө төр барьж байхдаа юу чүгүй болгосон байж одоо юугаа яриад байдаг байнаа

0  |  0
Nyamka(172.56.42.150) 2018 оны 05 сарын 15

Bishee 20% ni 100 n myangiig ug. Ulsaas mungu hulgailj bayjsan uimnuudiin huuheded uguh bur ch hereggui.

0  |  0
Зочин(64.119.18.210) 2018 оны 05 сарын 14

AH шоугаа боль л доо. Хүүхдийн мөнгө тоож авдаггүй баячуудад заавал өгнө гээд байх юм. Наад 20 хувь чинь баячуул л байгаа ш дээ.Бямбацогтын саналыг дэмжиж байна. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасанд нь л өгчих л дөө.

0  |  0
ыужа(103.11.195.34) 2018 оны 05 сарын 14

АН ураа бүтээгээрэй

0  |  0
Top