Д.Эрдэнэбат: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт улстөрчид хөндлөнгөөс оролцох хэрэггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл, хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

-Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүний бүрэн эрх дууссан  талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хугацаа дууссан бол дууссан. Ерөнхийлөгч, УИХ-аас нэр дэвшүүлэх  хүмүүсээ тодруулах ёстой. Хэзээ өргөн барихыг хүлээж байна.

-АТГ-ын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг байнгын хороо хүлээж аваагүй. Энэ талаар тодруулна уу?

- Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо  буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхийлөгчийн албан бичиг хууль зүйн үндэслэлтэй. Дэмжигдсэн, дэмжигдээгүй хамаагүй чуулганы  эгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой байсан. АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх Ерөнхийлөгчид бий. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байнгын хороо халдаж болохгүй.

-Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухайд та юу хэлэх вэ?  

-Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон асуудал газар авч байна. УИХ шүүх байгууллага биш. С.Зоригийг хөнөөсөн хэргийг УИХ, улс төрийн намууд олон жил эрх ашгаа болгож ирсэн. Хуулийн байгууллага эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Улстөрчид хувь хүний хэргийг шүүх эрхгүй.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.112.3) 2018 оны 05 сарын 14

гэр хорооллынхон нүүрсээ түэх юм бол торгох хэрэгтэй гэж хэлж байсан хүн дээ, энэ ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй байж юуны чинь атг-ын дарга сонгох вэ ккк

0  |  0
ЁНДОН(66.181.182.135) 2018 оны 05 сарын 14

Эрдэнэбатын хэлдэг үнэн шүү,ер нь хуулийнханы хуулийн хүрээнд шалгаж байгаа аливаа хэрэгт хөндлөнгөөс улс төрчид оролцох хэрэг огт байхгүй,ялангуяа хэвлэлийнхэн гэж нэг өөрсдийгөө бүхний дээр тавьж ойлгосон зарим нэг нөхөд амаа гараа татаж баймаар юм,тэртээ тэргүй хуулийн заалттай хугацаатай юм чинь тэр цаг үедээ олон түмэнд танилцагдана шүүдээ.

0  |  0
Top