”Voice” шоунаас шинэхэн хос мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Амралтын өдөр болгон хүлээлт үүсгэж, үзэгчдийг зурагтынх нь өмнө уядаг шоу бол яах аргагүй "The Voice Of Mongolia" шоу нэвтрүүлэг билээ. Тус нэвтрүүлэгт оролцогчид өнгөрөгч амралтын өдрүүдэд "Mongolian songs" буюу  Монгол дуу дуулан өрсөлдөж, хагас шигшээ тоглолтонд оролцох эрхээ олж авсан юм. Ука шүүгчийн багаас Ц.Энгүүн, Б.Батбаяр, шүүгч Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Э.Энхсүх, шүүгч Болдын багаас О.Бүжинлхам, Ж.Ариунжаргал, Отгонбаяр шүүгчийн багаас Г.Мөнх-Эрдэнэ, А.Болормаа нар тус тус шалгарч үлдсэн юм.

Дашрамд сонирхуулахад, "Voice" шоунаас шинэхэн хос мэндэлсэн гэнэ. Дуучин Укатай хамт аялалыг цааш үргэлжлүүлэхээр болсон оролцогч Батбаяр, хөөрхөн чихээрээ олонд хүндлэгдсэн Маргад нар шууд нэвтрүүлгийн үеэр нэгнийхээ уруул дээр"үнсэж" байгаад үзэгчдэд баригдсан гэнэ лээ.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Image may contain: 3 people, people smiling, text

 

Image may contain: 3 people, people smiling, text

 

Image may contain: 3 people, people smiling

Image may contain: 3 people, people smiling

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.129.79) 2018 оны 05 сарын 14

Яахав дээ.Үнэн бол болж л байна ш дээ.Аз жаргал

0  |  0
Top