Баруун, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

11 минутын өмнө

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ. 

2026 оны 09-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдөр өдөрөөс 6 градусаар сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдөр өдөрөөс 5 градусаар сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өчигдөр өдөрөөс 6 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top