“Eurovision”-ы оролцогч руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Лиссабонд уржигдар “Eurovision” олон улсын дууны наадам болж өндөрлөсөн билээ. Энэ жилийн тэмцээнд Израилийн дуучин Нетта түрүүлсэн юм.

Тэгвэл “Eurovision”-ы финалын тоглолтын үеэр дуулиантай явдал болжээ. Нэгэн эрэгтэй гэнэт тайз руу гүйн гарч, Их Британийн оролцогч SuRie рүү дайрч, микрофоныг нь булааж авахыг оролдсон байна. Харин дуучин бүсгүй юу ч болоогүй юм шиг тайвнаар үзүүлбэрээ үзүүлжээ.

Хамгаалалтын албаныхан танхайрсан этгээдийг тэр даруй тайзнаас буулгасан байна. Тэрээр тайзан дээрээс улс төрийн уриа хашгирах гэсэн гэж мэдүүлжээ. Гэхдээ түүний хэн болох, ямар ажил хийдэг зэргийг нь тогтоож чадаагүй байгаа аж.

SuRie

На  Евровидении-2018  победила Нетта из Израиля

Тэмцээний ялагч болсон Израилийн дуучин Нетта.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top