Ж.Мөнхбат: Номтойбаяртай зодолдоогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр зодолдож, Ж.Мөнхбат хүнд гэмтсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд  гарсан.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БНСУ-аас эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийнхэнд тайлбар өгчээ. Тэрбээр, “Өмнө нь намайг Ерөнхий сайдтай, С.Бямбацогт гишүүнтэй зодолдсон гэсэн мэдээлэл гарч байсан. Өнгөрсөн долоо хоногт арай дэндүү мэдээлэл  гарсан байна. Хамраа хуга цохиулсан, нүүр нь танигдахын аргагүй болсон гэх утгатай мэдээлэл хоёр сайт нэг телевизээр гарсан. Би өнгөрсөн долоо хоногт ар гэрийн гачигдлаар чөлөө аваад гадаадад эмнэлгээр явж байгаа өчигдөр ирсэн. Н.Номтойбаяртай зодолдоогүй. Сүүлийн үед миний талаар янз бүрийн мэдээлэл явуулж гаргаж байна. Би олон жил элдвээр хэлүүлсэн. Одоо миний хувьд сэтгэл зүй таагүй байна. Ийм үед гүтгэж дайрсан иймэрхүү мэдээлэл битгий гаргаач ээ” гэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn   

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.60) 2018 оны 05 сарын 14

заа Та хоёр Алалцана уу, уралцана уу Маньд огтийн падлийгүй , Бүү сүр бадруул, Та нарын дунд ямар нэг зүйл болсон байлаа гэж бодоход ашгүй дээ МАН-ын 65-аас 2 нь ч гэсэн Далд орж 63 боллоо гээд Инээж суухаас Харамсаад сүйд болох нь юу л бол доо, Гуя дагаж хүзүү гэгчээр Баасанхүү ч бас юу ч билээ, Бас Далдагнаж байж Хэн нэгэнд нь тоосоо гүвүүлээд, бас л сонин Нөхөр шүү

0  |  0
Зочин (66.181.180.207) 2018 оны 05 сарын 14

Монгол коммeнтоор яахын аргагүй ярьсан шүү.Тэгвэл шудрага үнэнийг ярьдаг монгол комментад итгэх аргагүй болж дээ

0  |  0
Хайдо(112.72.14.120) 2018 оны 05 сарын 14

Тийм л юм бол сонин сэтгүүл,сошёлоор бичиж буй хүмүүсийг шалгаж арга хэмжээ шийдвэртэй,далайцтай арга хэмжээ аваа ч.Худал бичих явдал хэмжээнээсээ хэтэрхий их газар авлаа шүүдээ.

0  |  0
Top