Аргаа барсан түшээд !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд болон зарим эрх мэдэлтнүүдийг нэгэндээ зодуулсан гэх мэдээлэл их цацагдах болжээ. Үнэн хэрэгтээ тэд нэгнээ “нүдээд” байна уу, хэргээр сенсааци дэгдээгээд байна уу гэдэгт хаа хаанаа эргэлзээ төрүүлж эхлэв. Тус мэдээллийн тараагдаж буй сүлжээ, өнгө аяс нь яах аргагүй зохион байгуулалттай мэт харагдаж байгаад хамаг учир бий. Тэдний хувьд эхлээд “зодуулсан” гэх мэдээллийг яг ижил гараанаас адил түвшинд түгээх бөгөөд эргээд “тийм зүйл болоогүй, ташаарсан” гэх мэдээллийг яг нэг гараанаас тавьж байгааг анзаарч байгаа биз дээ. Ийнхүү “зодуулсан”, “зодуулаагүй” гэх хоёр мэдээллийг хөндлөнгөөс нисгэчихээд эцэст нь өөрийн биеэр байр сууриа илэрхийлж байх шиг. Хэргээр олны анхааралд орох гэсэн байдал илт ажиглагдаж байна уу даа.

Сүүлийн үед улстөрийн байдал, олны анхаарал тэс өөр зүгт байна гэхэд болно, жирийн нэг сул гишүүн ямар ч зүйл яриад нийгэмд сенсааци болохгүй байна. Яагаад гэхээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хоёр ч Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон болон тэднийг тойрсон үй олон асуудал нийгмийн анхааралд байсаар байна. Үүнээс гадна С.Зоригийн хэрэг тойрсон олон асуудал нийгмийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлсээр байгаа учраас захын нэг сул гишүүн гудамжинд гарч хашхираад ч олны анхааралд орохгүй байгаа нь туйлын үнэн. Тэгэхээр арга барсан гишүүд маань бодитоор бус нэг нэгнээ “хэвлэлээр нүдээд” эхэлсэн юм биш байгаа гэсэн хардлага нийгэмд бий болжээ.  

Эцэст нь хэлэхэд “Ийм мэдээлэл тараасан сэтгүүлч надаас уучлалт гуйсан” гэх мэтээр хэвлэл мэдээллийн байгууллага, нэр нь үл мэдэгдэх сэтгүүлчийг буруутгаснаар дуусгавар болж байна. Саяхан “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Н.Номтойбаярт хэвтэрт ортлоо зодууллаа” гэх мэдээлэл түймэр шиг дэгдээд эцэст нь өөрийнх нь байр сууриар няцаагдан замхарч байна. Дөнгөж өнөөдөр “УИХ-ын гишүүн О.Баасанхүү зодуулан эмнэлэгт хүргэгдсэн” тухай мэдээлэл гарч, төд удалгүй Э.Эрдэнэжамъян нарын няцаалтаар дуусгавар болж байна. Маргааш тэр өөрийн биеэр мэдэгдэл хийх нь дамжиггүй.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эскра(202.131.230.74) 2018 оны 05 сарын 15

Энэ сүгнүүдийг зодуулах байтугай алуулсан үхсэн гэсэн ч хүн тоохгүй

0  |  0
иргэн(202.179.25.60) 2018 оны 05 сарын 14

ёстой одоо Баасанхүү, Мөнхбат мэтийн Тоон дотор үсэг цохиж яваа Нөхдүүдыг УИХ-д Гишүүний тоо бөглөөд Улс орон, Ард иргэд дээ ч хийж бүтээсэн гавьтай юмгүй Зодоон цохионы хэрэгт холбогдоод явж байх нь өөрсдөд нь их л зугаатай юм шиг байгаа юм даа,

0  |  0
Зочин(66.181.180.207) 2018 оны 05 сарын 14

Эд нарыг хэн тоож зодох вэ дээ.Нийтийн сүлжээний од болох гээд ядацгаах юм.

0  |  0
иргэн(103.57.92.179) 2018 оны 05 сарын 14

одоо эд нарыг хэн тоох вэ дээ хүн болгон яаж амьдралаа авч явах вэ гээд завгүй байна даа

0  |  0
Top