Г.Давааням: Төв цэвэрлэх байгууламж, шүүх хоёроос эвгүй үнэр ханхалдаг боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр хэлэлцсэн. Улсын дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан. Тус намын удирдлагууд үүнийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд дахин хандана гэж мэдэгдлээ. Тэд өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарласан юм.  Энэ үеэр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Улсын дээд шүүх, төв цэвэрлэх байгууламж хоёроос эвгүй үнэр ханхалдаг боллоо. Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Х.Сонинбаяр нарыг Авлигатай  тэмцэх газар хандаж шалгуулна. Шүүгч эрх мэдэлтэнд үйлчилдэг болсон. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын талаар шүүх нэг өдөр хоёр шийдвэр гаргаж байгаагаас харагдана” гэж ярилаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.6) 2018 оны 05 сарын 15

МАХН-аас л жинхэнэ өмхий үнэртдэг газар даа. Ялангуяа Намбаа Ван-аас нь

0  |  0
Top