Би маш сайхан бүсгүйтэй гэрлээд 7 жил болж байна. Бид анх уулзаж танилцаад, хоёр сар болсны дараа би түүнд гэрлэх санал тавьсан юм. Учир нь, ийм үзэсгэлэнтэй, ухаантай, маш сайн гэрийн эзэгтэйг үтэр түргэн өөрийн болгохгүй бол хэн нэгэн өрсчих ч юм бил үү.
Түүний давуу талуудыг тоочоод байх юм бол барагдахгүй. Гэвч одоо ярих зүйл бол энэ тухай биш юм...
Би анх Мартаг эцэг эхтэйгээ танилцуулахаар дагуулж ирснээ санаж байна. Тэгэхэд ээж минь тоглоом шоглоомоор: “шулам шиг сайхан бүсгүй юм...” хэмээн өгүүлж байсан юм.
Марта бол тунамал оюу мэт ногоон нүдтэй, галын дөл мэт шаргал үстэй. Ер нь л, гал цогтой халуухан хүүхэн!
Би тухайн үед ээжийн үгийг инээгээд л өнгөрүүлж байсан, одоо бодоход, ээж бараг үнэн хэлж байж.
Мартагийн давуу талуудын нэг нь идээ, унд бэлдэх. Тэр долоо хоногт хоёр удаа ямар нэг амттан, жигнэмэг хийдэг юм. Тэр яагаад намайг ингэж эрхлүүлдэг юм бол? Гэвч магадгүй, тэр намайг гэхээс илүүтэй өөрийгөө эрхлүүлдэг байх. Учир нь, тэр хийсэн амттаныхаа талыг нь өөрөө маш тааламжтайгаар зооглоод, үлдсэн тал нь надад оногддог юм.
Хамгийн гол асуудал нь, ингэж гурилан амттан идсээр байгаад нэг жилийн дараа гэхэд би бүхэл бүтэн 18 кг жин нэмчихэв! Гоолиг залуу байснаа мариалаг эр болж, дараа нь бүр бараг гахай болж хувирав. Юу ч гэхэв дээ...
Түүний бэлтгэсэн амттанаас татгалзаж чадахгүй учраас долоо хоногт гурван удаа спорт заал руу явж дасгал хийдэг болов. Ажил руугаа явган алхдаг болсон тул өглөөд 7 км алхаж ажилдаа очоод, оройд 7 км алхаж харьдаг боллоо.
Би маш хурдан жин нэмдэг мөртлөө түүнийгээ хаяхад ихээхэн хүндрэлтэй хүн юм. Нэг жилийн дотор нэмсэн жингээ хасах гэж бүхэл бүтэн хоёр жил гүрийж байна.
Харин Марта яасан бэ гэж үү? Тэр яг адилхан идээд байгаа мөртлөө огтхон ч таргалаагүй. Тийм их амттан, жигнэмэг идээд байгаа атлаа нөгөө л туранхай хэвээрээ байсаар.
Яагаад таргалдаггүй шалтгаанаа олохоор эмнэлэгт хүртэл хандсан гээд бод доо. Магадгүй, ямар нэгэн асуудлууд байгаа ч юм бил үү гээд... Гэвч юу ч байхгүй байсан! Эмч нар зөвхөн сэжиг бүхий ганц мэнгэ түүнээс олсон, өөр ямар ч асуудал байхгүй.
Харин тийм их иддэг мөртлөө ийм нарийн бэлхүүстэй, тэгээд 30 настай атлаа эгээ л 23-тай юм шиг харагддаг миний эхнэр бараг “шулам” байх аа...
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
бичих юм аа олж ядах юм аа энэ сайтууд
xa xa xa
targaluulj baigaad ideh ni gej bodloo
Teneg hunii zahia yu? UUriiguu erhluulj bas nuhruu erhluulj bga hunees yun ch uu haih durtai yum, idehee l bolichih l heregtei shdee, hunii gen yanz bur l bdag dag lol teneg yum unshchlaa
Хаха хэд дүгээр зууны бодолтой орос вэ:)
Сонирхолтой л юм. Гэхдээ хүн л бол хүн шүү дээ. Харин тухайн хүн өөрийгөө хэрхэн бүтээснээс хамаараад шулам болох уу эсвэл араатан болох уу гэдэг шийдэгдэнэ.
Эхнэрүүд шулам нөхрүүд араатан.