Бүх л мэргэжлүүд чухал, бас хэрэгтэй. Харин зарим мэргэжлүүд оньсого мэт байдаг. Шувууд л халин дүүлэх өндрөөс нисгэгчид, онгоцны үйлчлэгчид бүхнийг хардаг гэхэд хилсдэхгүй.
Ер нь, тэнгэр огторгуйтай холбоотой бүхэн хүмүүст олон тооны асуултуудыг үүсгэдэг гэж болно. Жишээ нь, онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд зорчигчдоо угтах үедээ ар нуруундаа гараа үүрсэн маягтай зогсож байдгийг зарим ажигч гярхай нэгэн нь анзаарсан байж ч болох.

Тэд яагаад тэгдэг юм бол оо? Агаар дахь ёс зүйн дүрмээ мөрдөж байна уу, эсвэл ардаа ямар нэгэн зүйл нуугаад байна уу?

Загварлаг дүрэмт хувцас өмссөн царайлаг, нуруулаг үйлчлэгч бүсгүйчүүд зорчигч эрсийн харцыг татдаг нь мэдээж. Нисэхийн зарим компаниудын дүрэм журам жигтэйхэн чанга хатуу байдаг тухай хааяа сонсогддог. Жишээ нь, онгоцны үйлчлэгч бүсгүй ээлжинд гарахаар ирэхдээ уруулаа тодруулж будаагүй байвал сануулга, торгууль хүлээх энүүхэнд.

Энэ удаад, бид будаг шунхны талаар ярихгүй. Харин тэдгээр эелдэг үйлчлэгч бүсгүйчүүд зорчигчдоо хүлээж авахдаа тийнхүү “баригдмал” байдалтай, ар нуруундаа гараа авсан байдаг талаар ярих юм.

Тэгвэл тэд иймэрхүү гараар тоологчийг ажилдаа ашигладаг аж. Онгоцны үйлчлэгч орж ирж буй зорчигч бүрийг товчлуур даран “тэмдэглэнэ”. Ингээд бүх зорчигчид суудлаа эзэлсний дараа хоёр төхөөрөмж дээрх тоо давхцаж байх ёстой гэнэ.


Аюулгүйн талаас аваад үзсэн ч, мөн тараах ус ундаагаа тооцоход ч онгоцны үйлчлэгчийн зүгээс бүх зорчигчдоо тоолох зайлшгүй шаардлагатай юм. Ингээд тэдний нүдэн дээр ил тоолж бүдүүлэгтэхгүйн тулд ардаа тоологчоо нуун, товчлуураа дараад зогсож байдаг аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
hudlaa hogiin mongold zaluu huuhnuud ene met ajliig bar sav delguur gadaadad nastai humuus ch hiideg
хөөрхөн дамшигнууд вэ
хөөрхөн дамшигнууд вэ