Белорусийн Улсын филармонийн дуучин Ольга Жукова Москвад такси бариад амиа алдах шахжээ. Таксины жолооч түүнийг хүчирхийлэхээр оролдож, зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Дуучин бүсгүй “Би хамт ажилладаг дотно найзынхаа төрсөн өдөрт очиж дуулчихаад харихаар такси барьсан. Миний найз, дуучин Пьер Нарцисс надад такси барьж өгсөн юм. Зогссон эхний таксинд л суучихсан. Найз маань жолоочид хөлсийг нь төлөөд намайг гэрт аюулгүй хүргэж өгөхийг захисан” гэж Тавдугаар суваг телевизэд ярьжээ.
Гэтэл таксины жолооч Ольгатай бэлгийн харьцаанд орохыг хүсч, дуучин бүсгүй татгалзсан байна. Жолооч машинаа зогсоогоод Ольгаг үсдэж гаргаж ирээд зоджээ. Бүсгүйн хамраас нь цус гарч, маш их цочирдож сандарсан байна. “Таксины жолооч намайг зодчихоод хаяад явахдаа цүнх, гар утсыг минь аваад явчихсан” гэж танхай этгээдийн гараас амьд гарсан бүсгүй ярьжээ. Ольга цагдаад өргөдөл өгсөн байна. Гэвч таксины жолоочыг олоогүй байгаа аж.
Ольга Жукова нь Белорусийн Улсын филармонийн дуучин төдийгүй тус улсын сайхан бүсгүйн тэмцээнүүдийн нэгнийх нь ялагч аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 11 )
pig russian
оросыг мэддэггүй хүүхэн үү
minii mongoliin ohid busguichuud ontsgoi anxaar tsag ymagt bie bod
Дэлхийн аваргаар Орос луу зүглэлтгүй юм бна
Xudoonii ork ni taarchij l de..Xudoonii maanaguud xot gazar gexeer l yaj ch dyraaraa dyrgij boldog gazar gej oilgodog bololtoi.
ЯНХАН ГЭЖ БОДОЖ ДЭЭ.
pizda chamaig tsagdaad oguul zgr ym bn, har shivtert ork
iim saihan amitaniig heer avaachaad khuchindehgui yu