180 настай эр: “Үхэл намайг мартчихаж...”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 19

Энэтхэгийн гуталчин Мухашта Мураси дэлхий дахинаа алдартай нэгэн. Тэрээр одоо 180 гаруй настай аж.

Энэхүү гайхалтай өндөр настан эр 1835 онд Энэтхэг улс Британийн колони байх үед төржээ. Тэрээр 122 нас хүртлээ гуталчнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэнэ.

Мурасид хамаатан садан гэхээр хүмүүс бараг үлдсэнгүй. Ач зээ нь хүртэл түүний наслалтыг давж чадсангүй.

“Намайг энэ дэлхийд оршдог гэдгийг үхэл мартсан бололтой. Гэвч би ийм урт насалж байгаадаа баяртай байна. Би үхэлгүй мөнхийн гэдгээрээ таашаал авдаг” хэмээн өндөр настан өгүүлсэн байна.

Мухашту Мурасиг таньдаг хүн бүхэн түүний түүх үнэн болохыг батлаад байгаа гэнэ. Учир нь, тэднийг ухаан орсон цагаас хойш л ийм өндөр настай хэвээр байсан аж.

180 настны ой санамж өнөөг хүртэл маш гайхалтай цэлмэг байгаа бөгөөд бидний үеийнхний туулж өнгөрүүлээгүй олон түүхийг яг таг санаж байдаг гэнэ.

Одоогийн байдлаар, хүний насжилтын хамгийн өндөр босго 125 насаар тодорхойлогдсон бөгөөд статистик мэдээнээс харахад, дэлхий дээр 110 насыг давж насалсан 47 хүн л байдаг аж.

Эрдэмтэд энэхүү энэтхэг өндөр настныг судалж байгаа боловч учир шалтгааныг нь тодруулж чадаагүй байгаа аж.

Өндөр настан ийнхүү урт удаан наслаад буйн шалтгаанаа өөрийн ер бусын амар амгалан ааш зан, энэтхэг уламжлал дээр үндэслэсэн өвөрмөц хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой хэмээн тайлбарласан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.178.70) 2025 оны 03 сарын 13

үнэн байж магадгүй шүү. Энэ өвгөний төрсөн 1835 онд хүн саран дээр очно гэвэл солиотой хүнд тооцох байсан. Дэлхий бүх нууцыг тайлж чадаагүй байгаа шүү дээ.

1  |  0
(103.26.194.157) 2025 оны 03 сарын 13

80 tai l owgon baindag. hudlaa shaaha bolildoo ta nar

1  |  0
(124.158.107.106) 2025 оны 03 сарын 13

юунд ч бүү санаа зов болох юм болдогоороо болно уурыг тэвч муу санаагаа үлдэн хөө бусдад сайхан сэтгэлээр ханд чамайг үзэн ядаж байсан ч хамаагүй

1  |  0
Ийм саналтай байна(139.5.218.188) 2025 оны 03 сарын 13

Хүн байгалаас заяасан насаараа хэд ч наслах байх. 130 нас хүртэл насалж болох байх. Харин биологийн бус, юу гэж хэлэх юм бэ дээ, сүнсний насаараа хязгааргүй гэж боддог. Харин дахин давтагдашгүй байх аа. Тэгэж боддог доо...

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hudlaa geed baigaa hymyys ene hynii horvoo deer ongorooson amdraliig ni haash ni hiih geed baigaa um boldoo, hamag yr hyyhed ni ali hediin ondor naslaad horvoog orhoid udaj baina geed baigaag oilgoh chadvargui baij

1  |  0
Зочин (112.72.14.241) 2025 оны 03 сарын 13

Зуу настай байх.

1  |  0
1(49.0.212.1) 2025 оны 03 сарын 13

za hudlaa hudlaa yamar yast melhii bish 180tai hun gej haa bh ve dee nasaa buruu tootsoolson bh yamar ch notloh barimtgui yum biz

1  |  0
lh(49.0.212.1) 2025 оны 03 сарын 13

yast melhii bish hun yu gej iim urt naslah yum barimtgui l biz yugaar notloh ve dee

1  |  0
Зочин(122.201.31.10) 2025 оны 03 сарын 13

Худлаа. Дэлхийн хамгийн өндөр настай хүн 121-тэй билүү эмгэн байгаа.

1  |  0
1(202.131.246.181) 2025 оны 03 сарын 13

яг үнэн стресс

1  |  0
z(66.60.152.98) 2025 оны 03 сарын 13

Amar amgalan aash gedeg ni stressgui amidardag gesen ug baina. Mongoliin amidaral stresstei tegeed humuus ni ert unguruh yumda.

1  |  0
Top