Нийслэлийн МАН-ын хороо ирэх сарын 7-ны өдөр Бага хурлаа зохион байгуулахаар товлосон. Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгч оролцохоос 69-ийг нь Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсон тухай мэдээлэл гарч байгаатай холбогдуулан нийслэлийн МАН-ын төлөөллүүд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны гишүүд хэвлэлийнхэнд хандлаа. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Р.Дагва "Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид Бага хуралд 69 квот дарга нарт зориулан гаргасан нь жирийн гишүүдэд таалагдахгүй байна. Зохион байгуулалттай холбогдуулан гаргасан журмаар бидний саналыг хэн нь үл мэдэгдэх хүмүүсээр төлөөлүүлж болохгүй. Намын дүрмийн хүрээнд Бага хурлаа зохион байгуулах шаардлагыг намын шат шатны байгууллагад хүргүүлсэн. Намын Хяналтын хороо, Удирдах зөвлөлөөс намын үндсэн дүрмийг баримталж, төлөөлөгчдийг сонгох нь зүйтэй гэсэн чиглэлүүд ирүүлсэн байна” гэж ярилаа. Тэд квотын ард нуугдахгүй намынхаа анхан шатны байгууллага дээр очиж өрсөлдөөд Бага хурлын төлөөлөгчөөр сонгогдож ирэхийг уриалсан юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
gadaadad kvot baidaggui
Суюъяабазар гэж нэг эрх мэдэл эд хөрөнгөнд нугасгүй нэг гартахй болжээ???... Бууны ноход одоо больсон нь дээрээ???.. Ямарч юманд уламжлал, залгамж халаа гэж байдаг юмаа???... Нэг цагт та нарт ч хэрэгтэйшдээ???.. 60-н тэрбумыг зохиогчид нь та нар бөгөөд Уоьд цагийнхаар бол Лхүбын гэх хэрэг лшдээ???.. АН-Ынхантай хутгалдаад МАН-ыг үймүүлэхээ зогсоосон нь дээрдээ???...