Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд дэмжигчид, суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны  34 дүгээр Бага хурал ирэх сарын 7-ны өдөр болж, МАН-ын хорооны даргаа сонгоно. Одоогийн удирдлагууд нь Бага хурлын төлөөллийн 69 квот дээр садан төрөл, ойр дотнын хүмүүсээ оруулахаар шийдвэрлэж байгааг Сонгино хайрхан, Баянзүрх, Баянгол зэрэг таван дүүргийн намын хорооны гишүүд нь эсэргүүцэж шаардлага хүргүүлээд байна.  Өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр  МАН-ын гишүүд жагсаал хийж, Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй МАН-ын хорооны Тэргүүлэгчдэд шаардлага  гардуулах гэсэн боловч тэдэнд боломж олдсонгүй. Нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүн Э.Бат-Амгалан “Бид нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдэд 69 квотыг эргэж харах, Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан журамдаа өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа. Жагсаал зохион байгуулах хүсэлтээ манай  нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөнөөс хотын удирдлагад хүргүүлсэн ч зөвшөөрөөгүй. Бидний шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд жагсаалаа суулт болгон үргэлжлүүлж, намын жирийн гишүүд, дэмжигчдийнхээ тоог ч нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн юм.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Нам биш бүлиг дээрэмчид

1  |  0
Зочин(103.229.122.220) 2025 оны 03 сарын 13

ЛИЦEНЗЭЭР ГАЗАР НУТГАА ЗАРНА ГЭДЭГ АЙМШИГТ ШИЙДВЭР ТАНАЙ НАМЫГ ДЭМЖИЖ БАЙСАН ОЛОН ОЛОН ДЭМЖИГЧИДЭЭ АЛДАХААС ГАДНА МОНГОЛ УЛСЫГ СҮЙРЭХ АЮУЛД АВЧИРЧ УЛМААР ТӨР АРД ТҮМНИЙ ХООРОНД СӨРГӨЛДӨӨН БИЙ БОЛГОНО .

1  |  0
иргэн(202.179.25.220) 2025 оны 03 сарын 13

Хорвоогийн жамаар устаж үгүй болдог гэдэг шиг МАН Иргэдийн оролцоогүйгээр дотроос хагарч бутарч байгаад аяндаа газрын хөрснөөс арчигдаж алга болох юм байна дөө, АН- ч ялгаагүй нэн удахгүй дээ, Угаасаа ч Өөрөө өөрсдийгөө үгүй хийх тавилантай Намууд дөө, Бараг ингээд Устаад алга болсон ч дээр, МАН АН байлаа гээд Улс нийгэмд Гай л авчирана уу гэхээс Гавьяа байгуулана ч байхгүй дээ,

1  |  0
гр(66.181.181.121) 2025 оны 03 сарын 13

Монгол улсыг ганц баллаж байгаа мафижсан бүлэглэл . нөгөө 60 тэрбум яасан бэ.

1  |  0
зочин(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Нөгөө ман нам тэнэгтэж өглөө угаасаа танай ман нам чинь хог новш болчоод байхад сандал суудал булаацөлдан суулт гэж мэдрэлтэж байхаар уих.зг тарааж ан намд орооч. Залуу хүний шинжгүй албан тушаал. Авилга өгч. Авч ман намд орж 60тэрбумдчаад мөнгөө авж чадахаа байхаар суулт гэж хоосон донгио толгойтонгууд мөнөөс мөндөө. Ман намд ийм л усан тэнэгүүд авилга өгч орчоод сандал олдохгүй хөөрхий болов. Танай нам төр барьж баына.зөвшөөрөл өгөх байхөө.жагсаал хий гэнэдээ хэнийг эсэргүүцэн жагсах гэж байна жагсаарай жагсаалыг чинь очиж харъя

1  |  0
Top