Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурлыг зургадугаар сарын 7-ны өдөр хуралдуулахаар товлосон байсан. Гэвч 69 квот дээр орох хүмүүсийн нэрсийг тодорхой биш байна гэж нийслэлийн Сонгино хайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн намын хорооны гишүүд дэмжигчид эсэргүүцсэн. “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн” хүртэл байгуулагдав. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид өнөөдөр хийсэн хурлынхаа шийдвэрийн талаар Хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Намын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүдээс ирсэн санал, гомдлыг хэлэлцлээ. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Тэргүүлэгчдээс гаргасан журмыг эргэж харахыг үүрэг, чиглэл болгосон учраас Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг журамд өөрчлөлт оруулах, Бага хурлын товыг дахин хэлэлцэнэ” гэсэн юм. Энэ сарын 7-ны өдөр товлогдсон нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Наад нэг засаг даргадаа ажил хийх боломжийг нь олигтойхон олгочихоо???... Яршиг цаашаа наад нөхөр чинь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэг.
Ээ энэ Мөнхчулуун гэдэг чинь мөлийсөн дүнхүү нөхөр дөө зайлуул.
Та нар ийм чигээрээ байвал 2020 онд лааз өшиглөнө. Нийгэмд сайхан харагдахгүй байна шүү