Нөхөн болон дахин сонгууль болно

2018 оны 05 сарын 31

2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зарим аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ.

Сонгуулийн Ерөнхий Хороны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан. Хуульд заасан нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгааны  улмаас нөхөн болон дахин сонгууль явуулна гэдгийг хэллээ.


Сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдэж, тэдний санал авахаар 11 аймгийн  29 сумын  43  хэсэгт санал авах байр байгуулагдаад байна. Нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэж саналын хуудсанд бичигджээ.

Нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 6 дугаар сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгох аж.

Санал авах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийг салгаж Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль болгон өөрчлөхөөр УИХ-ын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналаа УИХ-д хүргүүлжээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

songuulia il tod zarlaachee

1  |  0
Зочин(103.229.122.220) 2025 оны 03 сарын 13

ЮУ НЬ СОНГУУЛЬ ВЭ ? ЮУ Ч МЭДЭЭГҮЙШ ДЭЭ . МАХН АН ХЭРЭГГҮЙ ЖААХАН ЗҮГШИРС ДЭЭР НЬ МАН ӨӨРСДӨӨ АВААД Л ЯВЧИХ ТЭР НЬ ДЭЭР . ОДОО ЭНЭ ОЛОН НАМЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ .

1  |  0
зочин(202.179.25.106) 2025 оны 03 сарын 13

дээдсийг сонгууль гэж ярихаар бөөлжисцутгаж дотор муухайрах юмаа ард түмнээр яасан тоглож дуусдаггүй малнууд вэ

1  |  0
6(103.26.194.230) 2025 оны 03 сарын 13

3 н нам орох ёстой штээ

1  |  0
Зочин(103.26.194.230) 2025 оны 03 сарын 13

МАХН ОРОХ ЁСТОЙ МАН ШУДАРГА ӨРСӨЛДӨЖ СУР ЭНХБОЛД 60Н ТЭРБУМ БИ АН Ы ГИШҮҮН ТЭГТЭЭ ШУДАРГА БАЙМААР БАЙНА МАН МАХН ААС АЙДАГ АРД ОЛОН МЭДНЭ ШУДАРГА ҮЗЭХ ЁСТОЙ ИЭГЖ МАН ӨӨР ХАРАГДӨХ БОЛОХ БАЙХ ИЧ АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИХ БОЛНО МАХН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОХ ЁСТОЙ ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ БАЙН ШДЭЭ СЕХ ШУДАРГА БАЙ ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙДАГ

1  |  0
Зочин(103.26.194.230) 2025 оны 03 сарын 13

МАХН ОРОХ ЁСТОЙ МАН ШУДАРГА ӨРСӨЛДӨЖ СУР ЭНХБОЛД 60Н ТЭРБУМ БИ АН Ы ГИШҮҮН ТЭГТЭЭ ШУДАРГА БАЙМААР БАЙНА МАН МАХН ААС АЙДАГ АРД ОЛОН МЭДНЭ ШУДАРГА ҮЗЭХ ЁСТОЙ ИЭГЖ МАН ӨӨР ХАРАГДӨХ БОЛОХ БАЙХ ИЧ АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИХ БОЛНО МАХН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОХ ЁСТОЙ ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ БАЙН ШДЭЭ СЕХ ШУДАРГА БАЙ ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙДАГ

1  |  0
Erdenebat(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Erdeneted dahin songuuli boloh yum u

1  |  0
Top