Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн болон дахин сонгууль явуулах товын талаар мэдээлэл хийсэн. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 11 аймгийн 24 суманд явагдана. МАН, АН, МАХН-аас нийт 53 нэр дэвшигч, бие даагч дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдэж бүртгүүлжээ. Мөн хоёр аймгийн ИТХ-ын дахин сонгуульд МАН-2, АН-2 хүн нэр дэвшүүлэхээр болсон байна. 2016 онд орон нутгийн сонгуульд Төв аймагт АН, МАХН “Төв нутаг” эвсэл байгуулж оролцсон. Энэ удаа Төв аймгийн зарим суманд АН, МАХН-ныхан хамтарч оролцохоор болжээ. Сумын Иргэпийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуульд МАН, АН, МАХН, бие даагч нийт 22 хүн өрсөлдөх юм. Сонгуулийн төв байгууллагад нөхөн болон дахин сонгуульд ОХУ, БНСУ-аас ажиглагч оролцохоор мэдэгдээд байгаа ажээ. Нөхөн болон дахин сонгуулийг төлөөлөгч нас барсан, төрийн албан шилжсэн, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд явуулдаг. Сонгуулийн төв байгууллагын мэдээллээр нас барсан-22 төлөөлөгч, төрийн албанд шилжсэн-6, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн-3, гэмт хэрэгт холбогдсон-1 төлөөлөгч оронд сонгууль явуулах ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )
Хүч хавсрах хэрэгтэй ман ерөнхийлөгчийн эрх мэдлээр наадах болж даварч байгаа маны хандийг хаг дар АН МАХН амжилт болно шдээ болохгүй юм алга
маны засааг засах цаг болсон бандаажиндаа багтахаа боль маны лаларууд
ЗӨВ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ДЭМЖИНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ МАХН МАН ОФШОР ХАУС 60Н ТЭРБУМ БАНДААШ НАМААС Л ДЭЭР ЖИНХЭН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ НАМ ШИГ НАМ ДАА ДЭМЖИНЭ
БИЕ ДААГЧ НАР ӨРСӨЛДВӨЛ ГАРНА . ЭНЭ НАМУУДААС АРД ИРГЭД ЗАЛХАЖ БАЙГАА.
тэнэгтээч тус тусдаа орооч дараа нь бөөн хэрүүл сандалаа булаафалдаад уйлөгнаад байв.Ер нь махн -г чирж хамтрах ямар хэрэг байгаа
АН-бие даагаад оролцоочээ !!!!!!!
МАХН биёэ даагаад л оролцооч дээ АН аар яадаг байна аахог дээр гарах гэж байгаа мананг хаях хэрэгтэй