Дарга нарынхаа үзэл бодлыг уралдуулсан эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

Монгол Улсын парламентийн түүхэнд анх удаа хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон нь 2016 оны сонгууль. УИХ-ын долоо дахь удаагийн ээлжит сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдон орж ирсэн билээ. Сүүлийн үед жендэрийн асуудал хурцаар тавигдах болж, нөгөө талаар эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ч нэмэгдсэн гэх мэт шалтгаанаар төрд эмэгтэйчүүдийн оролцоо чамгүй болсон юм. Харин сүүлийн үед эмэгтэй гишүүд маань парламентад хоёр талцах болсон тухай мэдээлэл бий. Гэхдээ тэд өөрсдийнхөө болон сонгогчдынхоо үзэл бодлоор бус дарга нарынхаа байр суурь, үзэл бодлоос болж маргах болсон нь хачирхалтай.

Саяхан гэхэд л М.Оюунчимэг, А.Ундраа нар сүрхий маргаж, МАН доторхи боссуудын байр суурийг илэрхийлээд авсан нь ч үүнийг харуулсан хэрэг. Үүнээс гадна Баянхонгор аймгаас сонгогдсон М.Билэгт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Н.Оюундарь нарын гишүүд ч боссуудынхаа байр сууринаас болж маргах болсон гэдгийг эх сурвалж хэлсэн. Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн Төрд оролцох оролцоог нэмэгдүүлэхээс гадна тэдэнд итгэл хүлээлгэсэн сонгогчдын байр сууринаас маргахын оронд дарга нарынхаа үзэл бодлыг уралдуулах болсон нь эмэгтэй түшээдийн хэрэг байна уу, үгүй юу хэмээн эргэлзэхэд хүргээд байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.35.91.181) 2018 оны 06 сарын 15

Hudlaa ym bn lee huchirhiileliin esreg yu dugardgui hul garnii uzuuruud

0  |  0
Top