Баримт нь байхад батлагддаггүй ”60 тэрбумын хэрэг” буюу ”Нээлттэй сонсгол” хийх шаардлага

2018 оны 06 сарын 23

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын бичлэг цацагдсан. Тухайн яриа нь Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө байсныг иргэд санаж байгаа байх. Бичлэг цацагдсан үед ийм яриа болсон гэдгийг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрст видеог мөн хүн бүр санаж байгаа. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ "эвлүүлэг" болоод намжсан.

Улмаар УИХ-д МАН ялсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан билээ. Энэ үеэс МАН-ын нэр бүхий гишүүд тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн ялагдлын гол шалтгааныг "60 тэрбумын хэрэг" буюу авлига албан тушаалын наймааны тухай яриа байсан гэж үзсэн. Тиймдээ ч тухайн үедээ тэрбээр “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Түүний тэмцэл одоо ч үргэлжилж байгаа бололтой.

Тэрбээр "60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна.  Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй." гэсэн байр сууриа саяхан буюу 6 сарын 15-ны өдөр АТГ-д очиж тайлбар өгөх үеэрээ илэрхийлсэн.

Тэрбээр Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа юм.

Улмаар АТГ-т 60 тэрбумын хэргийн асуудлаар зургадугаар сарын 19-ний дотор тайлбар ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Хариу албан бичигт мөн л уг хэргийг эвлүүлэг гэдгийг дурджээ.

Хариунд: Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан. Интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы  бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хандаж, хөндлөнгийн шинжээч томилуулж хийлгэсэн, шинжилгээгээр гурван хүний яриа гэсэн дүгнэлт гарсан бол гэрч нь таван хүн байсан гэж мэдээлсэн. 1400 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэх авахад авлига өгсөн гэж хэн ч хэлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох яриа нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул тус хэргийг хаасан гэсэн хариуг АТГ-аас өгсөн байна. Яагаад...?

60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ?

Ерөнхийлөгч Х.Баттулга: Төрийн эсрэг гэмт хэрэг
 
-Г.Доржзодов гэдэг залуу 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг илчилж 90 минутын бичлэг цацагдсан. Энэ бүхэн Монгол Улсыг ямар байдалтай, АТГ ямар ажиллагаатай гэдгийг харуулж байна.  Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж ямар нэг байдлаар дарамт шахалт байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал дээр мэдээлэл гаргаж улсынхаа нэр хүндийг аваръя. Авлигатай тэмцэх газрыг байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж байна. УИХ-ын  гишүүн асан Ц.Оюунгэрэл гадны байгууллагаар нэг орчинд тасралтгүй хийгдсэн бичлэг байна гэдгийг нотлуулсан байгаа. Мэдээж   дотоод асуудал руу орохгүй. Хорьж цагдахгүйгээр төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс мэдүүлэг өгөхгүй. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг  Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь нийлээд  хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. /Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин/

 

Өдгөө Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 60 тэрбум бол эвлүүлэг биш ! Эвлүүлэг гэж Нямдоржийн дууг Чаппи дуурайхыг хэлнэ. Сандуй, Энхболд нар өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш

Тухайн үед уг бичлэгийг эвлүүлэг хэмээж байсан МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэ нь эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Тэрбээр бичлэгт холбогдсон хүмүүсийн үг болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэл эвлүүлэг гэж итгэж, мэдээлэл хийж байсандаа уучлалж гуйж байв. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй нь эвлүүлэг биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэлж байлаа. Тун удалгүй Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн хоёр албан тушаалаа өгсөн.

 

"60 тэрбумын хэрэг" хэмээн алдаршсан 90 минутын бичлэгийн талаар "Зуун чухал сэдэв" Г.Доржзодовтой ярилцав.

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чулуун(66.181.165.63) 2025 оны 03 сарын 13

тэр Амарбаясгаланг ээ

1  |  0
Эх баримт хэрэгтэй(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл ээ ингэж бие биенээ нотлогдож батлагдаагүй буюу тулж барих үндсэн баримтгүй асуудлаар мэрж ард түмнээ бухимдуулаад зосохгүй төр засагтаа итгэх итгэлийг бөхөөх хэрэг юун. 2 жилийн өмнө сонгуулийн шоу хийж байснаа одоо 2 жилийн дараа болох сонгуулдаа бэлтгэн хийж байгаа харийн хар ”ПИАР” гэж харагдахаар үйлдлийг - 2 жилийн давтамжтай хийж байхынхаа оронд тэр сүнс сүүдэр мэтээр үе үе яригддаг бичлэгийнхээ эхийг цүнхэндээ хийж,хийсэн машинаа үүрээд үнэн худлыг нь тогтоох эрх бүхий байгууллагад нүүр бардам өгөөд шинжлүүлчихдээ. Хаа хамаагүй хөөрхий Доржзодов гэгч эрийг хөлдөө чирч яанав

1  |  0
ЭН БАРИМ ХЭРЭГТЭЙ(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

иНГЭЖ БИЕ БИЕНЕЕ ЭЛДВЭЭР МУУЧИЛЖ НИЙГМИЙГ БУХИМДУУЛЖ,бАС ТАЛЦУУЛЖ,АРД ИРГЭДЭЭ ,НАМАА БУТАРГАЖ БАЙХААР цЭДЭНДАВИЙН оЮУНГЭЛ МИНЬ ЭЭ тЭР БИЧЛЭГИЙНХЭЭ ҮНДСЭН ЭХ БИЧИГ,УГ БИЧЛЭГИЙГ ЦҮНХЛЭЭЛ, ХИЙСЭН МАШИНАА Л ҮҮРЭЭД ШҮҮХ,ЦАГДАА,ТАГНУУЛ ГЭХ МЭТ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАЛГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ НЯГТЛЭЭЛЧИХ АА. ТҮҮНЭЭС БУС БИ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВАА ГЭСЭН БАГААР ХАЛХАВЧИЛАН ШАНТААЖЛАХ ХЭРЭГГҮЙ.МАРЧ ХЭРЭГ БАЙСАН ҮНДСЭН ЭХ БАРИМТАД ТУЛГУУЛЖ ҮНЭН МӨНИЙГ ТОГТООДГЫГ АРД ТҮМЭН МЭДЭХ БИЗ ЭЭ. ХЭН НЭГНИЙ ШУДРАГА ЦАРАЙЛЖ,АРДЫН БААТАР ДҮРД ТОГЛОГЧДЫН ҮГЭЭР ТОГТООДОГГҮЙ ЮМ АА

1  |  0
ЭН БАРИМ ХЭРЭГТЭЙ(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

иНГЭЖ БИЕ БИЕНЕЕ ЭЛДВЭЭР МУУЧИЛЖ НИЙГМИЙГ БУХИМДУУЛЖ,бАС ТАЛЦУУЛЖ,АРД ИРГЭДЭЭ ,НАМАА БУТАРГАЖ БАЙХААР цЭДЭНДАВИЙН оЮУНГЭЛ МИНЬ ЭЭ тЭР БИЧЛЭГИЙНХЭЭ ҮНДСЭН ЭХ БИЧИГ,УГ БИЧЛЭГИЙГ ЦҮНХЛЭЭЛ, ХИЙСЭН МАШИНАА Л ҮҮРЭЭД ШҮҮХ,ЦАГДАА,ТАГНУУЛ ГЭХ МЭТ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАЛГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ НЯГТЛЭЭЛЧИХ АА. ТҮҮНЭЭС БУС БИ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВАА ГЭСЭН БАГААР ХАЛХАВЧИЛАН ШАНТААЖЛАХ ХЭРЭГГҮЙ.МАРЧ ХЭРЭГ БАЙСАН ҮНДСЭН ЭХ БАРИМТАД ТУЛГУУЛЖ ҮНЭН МӨНИЙГ ТОГТООДГЫГ АРД ТҮМЭН МЭДЭХ БИЗ ЭЭ. ХЭН НЭГНИЙ ШУДРАГА ЦАРАЙЛЖ,АРДЫН БААТАР ДҮРД ТОГЛОГЧДЫН ҮГЭЭР ТОГТООДОГГҮЙ ЮМ АА

1  |  0
ЭН БАРИМ ХЭРЭГТЭЙ(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

иНГЭЖ БИЕ БИЕНЕЕ ЭЛДВЭЭР МУУЧИЛЖ НИЙГМИЙГ БУХИМДУУЛЖ,бАС ТАЛЦУУЛЖ,АРД ИРГЭДЭЭ ,НАМАА БУТАРГАЖ БАЙХААР цЭДЭНДАВИЙН оЮУНГЭЛ МИНЬ ЭЭ тЭР БИЧЛЭГИЙНХЭЭ ҮНДСЭН ЭХ БИЧИГ,УГ БИЧЛЭГИЙГ ЦҮНХЛЭЭЛ, ХИЙСЭН МАШИНАА Л ҮҮРЭЭД ШҮҮХ,ЦАГДАА,ТАГНУУЛ ГЭХ МЭТ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАЛГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ НЯГТЛЭЭЛЧИХ АА. ТҮҮНЭЭС БУС БИ ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВАА ГЭСЭН БАГААР ХАЛХАВЧИЛАН ШАНТААЖЛАХ ХЭРЭГГҮЙ.МАРЧ ХЭРЭГ БАЙСАН ҮНДСЭН ЭХ БАРИМТАД ТУЛГУУЛЖ ҮНЭН МӨНИЙГ ТОГТООДГЫГ АРД ТҮМЭН МЭДЭХ БИЗ ЭЭ. ХЭН НЭГНИЙ ШУДРАГА ЦАРАЙЛЖ,АРДЫН БААТАР ДҮРД ТОГЛОГЧДЫН ҮГЭЭР ТОГТООДОГГҮЙ ЮМ АА

1  |  0
Ард түмэн(202.9.40.208) 2025 оны 03 сарын 13

Ер нь хөдөөний малууд авилгалчдыг сонгодог шүү дээ. Сэлэнгийнхэн Баярцогтыг мөн ч олон жил сонгосон. гэтэл тэр нь Оюутолгойг гадныханд өгөөд Сэлэнгэчүүд төдийгүй бүх Монголчуудыг хорлосон. Одоо Төв аймгийнхан М.Энхболд гэж авилгалчыг сонгоод бас ард түмнээ хорлоод явж байна.

1  |  0
Зочин(116.112.157.214) 2025 оны 03 сарын 13

Төв аймгийнхан сонгохоо л байчихвал болоо ш дээ. Одоо хугацаагаа дуусгана л биз. Төв аймагчууд 60 тэр бумаас идэлцсэн тул одоо бүгд баба болсон

1  |  0
иргэн(182.160.2.83) 2025 оны 03 сарын 13

Бичлэг сонсоход Ганбаатар Сандуй Энхболд гурав яалтчгуй оорийнхоо махан хоолойгоор ярьж байгааг дулий л биш бол мэдэгдэж байна даа. Ингэж хуний хоолой дуу авиаг эвлуулэг гэж узэж байгаа АТГазрынхан бугд сонсголгуй дулий хумуус ажилладаг юм байна даа.

1  |  0
охс(66.181.182.125) 2025 оны 03 сарын 13

МИ энхболдыг юу гэж сонгосиим, Хужаа гээ биз дээ

1  |  0
X(49.0.135.2) 2025 оны 03 сарын 13

Тийм юм болсон нь үнэн шүү дээ. - Сандуй гуа өөрөө хүлээн зөвшөөрсөн шүү дээ - М.Энхболд өөрөө мундаг улс төрч гээ биддээ тийм л их мундаг хүн юм бол эхлээд уучлалт гуйх хэрэгтэй, дараа нь УИХ-н даргаас өөрийн хүсэлтээр буух хэрэгтэй шүү дээ. Гэхдээ М.Энхболд чадахгүй л дээ одоо нэгэнт өнгөрсөн гээд болсон болоогүй гүрийсээр байгаад дуусий гэж бодож байгаа байлгүй...

1  |  0
Зөв шаардлага(139.5.219.193) 2025 оны 03 сарын 13

Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох нь тусдаа асуудал. Хамгийн гол нь ийнхүү төрийн албыг зарж хуваахаар санаархаж, ярилцаж, ийм санааг сонсоод дэмжсэн байр суурьтай байсан тухай баримт нь төрийн эрх барих, түмний ашиг сонирхлыг төлөөлөхөд дэндүү харш учир ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Үүнийг тавьж шаардаж байгаа нь зүй ёсны хэрэг.

1  |  0
ЯГ НЯСУУН ҮНЭН(103.240.241.32) 2025 оны 03 сарын 13

ТАНАЙ САЙТ ХЭН ХЭНД ХЭДИЙГ ӨГӨӨД ЯМАР САЙД ЯМАР ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ ХЭЗЭЭ АВСАН-Ы БАРИМТ БАЙГААГАА НУУН ДАРАГДУУЛВАЛ ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ШҮҮ,ГЭМТ ХЭРГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ НУУН ДАРАГДУУЛВАЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ,ОРОСТ ХАР ПИАРААР МЭРЭГШСЭН ДОРЖЗОДОВ ГЭГЧ НӨХӨР АН-С ДААЛГАВАР АВЧ 60ТЭРБУМААР САЙД ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ ЗАРЖ БОЛОХ ТАЛААР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ ТАНИЛЦУУЛЧИХААД ТЭНД ЯРИСАН ЯРИАГАА БИЧЭЭД БИЧЛЭГЭЭ ЗАРСАН НЬ ИЛЭРХИЙ БОЛСОН, ХАРИН ТЭР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭЖҮҮЛСЭН ҮҮ? АЛБАН ТУШААЛ ЗАРСАН УУ? ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ НЬ БАТАЛГАА НОТОЛГОО ОЛДОХГҮЙ БАРИМТГҮЙ БОЛООД ШҮҮХ ЦАГДАА ТАГНУУЛ ГАЦЧИХАА

1  |  0
zochin(66.181.187.249) 2025 оны 03 сарын 13

Ene zugeer l yria bsn gesen shuu dee . OYUNGEREL. AN / Oyunerdeneiig MAN aas hkee,/ odoo hkeruulee boli Oyungereliig shalgabal ikh l um baikh baikh daa

1  |  0
Ebi(172.58.41.218) 2025 оны 03 сарын 13

Door bichsen manii bugs doloogch nar dald oroo.

1  |  0
Үнэн(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд бол хужаагийн шунал юу байдгийг утгаар нь харуулж байна. Газрын наймаа хийж улс төрд орсон хүн одоо улс орныг худалдах гэж байна. 60 тэрбумын хэрэг бол улс орон авилгалын сүлжээнд гүн орсныг харуулж байна. Сургуулийн захирал болоход 15 сая төгрөг төлдөг нь Сандуйн, Ганбаатар нарын схемд бичээстэй байгаа ш дээ. Амьдрал дээр ажилд ороход авилгал өгч байгаа нь үнэн. Үүний цаана схемээр тогтсон ханшаар албан тушаал зардаг нь ч үнэн. Доржзодов, УИХ гишүүн Оюун-Эрдэнэ, Нямбаатар мэт шударга хүмүүсийг ард түмэн хамгаална.

1  |  0
Мундаг шантаажчин ОК(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Доржзодов оо Худлаа ярихдаа ямар гарамгай эзэмшсэн юм вэ ЯНК нөхөр чинь дүгнэл хийж өгсөн үү

1  |  0
Бие ээ үнэлэгч ДЗ(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл 20-ны сонгуулийн ШОУ-ндаа Доржзодовыг ашиглж байна. Сэрэглэн авгай. 00- гэж шоу чинь явахгүй болчихоод Доржзодовийг ашиглалаа

1  |  0
Ерөнхийлөгч өө(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Хорчин Оюунгэрэл ЯНК нөхрөөрөө хаалт хийэн.

1  |  0
хорчингуудийн баг(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Држзодовийг хараад иргэд дандаа сайн хараагүй ээ.Тааруухан хүн л гэж харагдаад байдаг мю. Бас Баасан авгайтай холвогдохоор ямар сайн хүн байхав дээ Таарсан нөхөд. Оюунгэрэл ч ам дамжсан үлгэр домог болсон асуудлаар дэвэргэж бичдэг хүүхэн ш дээ

1  |  0
худалч(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Монголд Зоржзодов шиг ПИАР чин байхгүй ээ

1  |  0
Ерөнхийлөгч өө(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Доржзодов үнэн ч хүн мөн үү!?

1  |  0
Янхан(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Мөнгөний хойноос юу хийж байгаагаа мэдэхгүй явбал Ийм хайчинд ордог юм. Янкийн гар хол Оюунгэрэл гэгч *** их өдөөч байна аа

1  |  0
Хүүхдээ тэжээх мөнгө(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Үнэн юм бол яагаад 2 жилийн дараа дахин гаргаж байгаа юм. Сэтгэцийн өвчтөн шиг үе үе сэдэрдэг юм уу? Очироор огтлогч оо. АН-аас хэдийг авсан вэ!?

1  |  0
за ойлголоо(66.181.186.14) 2025 оны 03 сарын 13

Ц.Оюунгэрэлийн зүтгэлээр Доржзодов юу ”Очироор огтлогч”-ийг ардынбаатараар тодруулж байгаа юм байна.

1  |  0
хадаа(66.181.184.60) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумын хэрэг гэдэг чинь зүгээр л яриа шд. Хамгийн чухал нь сайд, дарга болохдоо хэн нь хэнд хэдэн төгрөг өгсөн байна гэдэг баримт байж байж хэрэг болно. Би уур хүрсэн үед хэн нэгнийг ална гэж хэллээ гэхэд хэрэгтэн болохгүй ээ. Тэхээр баримт гаргаж ирж байж л хэрэг болно. Шүүх хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл нь энэ ээ.

1  |  0
Зочин(182.160.4.24) 2025 оны 03 сарын 13

Ард түмэнд мэдэл байсансан бол эднийг аль хэдийн ялыг нь үүрүүлэх байсан даа. Даан ч ийм эрх цаасан байгаа болохоос биш бодит амьдрал дээр хаалттай нь харамсалтай. Бид ингээд л луйварчдыг давруулж, тэжээсээр л байх уу?

1  |  0
Зочин(182.160.4.24) 2025 оны 03 сарын 13

АТГ - ын дарга, шүүх, прокурорын дарга нар Энхболдод хэрхэн уулзаж долигнож байсныг телевизээр бодитойгоор нь харсан даа. Эд бүгдээрээ хоорондоо мөнгөний далд утсаар холбогдчихсон учраас л 60 тэрбумынхан дураараа дургиж байгаа нь тодорхой.

1  |  0
M.ts......m(203.91.115.39) 2025 оны 03 сарын 13

ATG. Darga ih hurliin darga nariig ene alwand baiga nuhtsuld hezeech shiidehgui

1  |  0
Sarnai(159.89.123.60) 2025 оны 03 сарын 13

odo ter neelttei sonsgol n bolood ugasaa buh unen bodit baidal n il tod garch irne

1  |  0
Gandaa(159.89.198.13) 2025 оны 03 сарын 13

60terbumiin ene heregiig ygd odo boltol shiidej chadahgui baigaad bn gewel ATG n uuruu awilgal awtsan tgd ter Huuli yaamnii baiguulguud n ch mun adil awilgal awtsn bolohoor odo boltol shiidegdehgui baigaa ym ali ungursun n jil l unen zuw n notlogdtson hereg shde mongoliin ard tumen bugd l unen gedgiine medej baigaashdee !!

1  |  0
Ireedui(206.189.18.213) 2025 оны 03 сарын 13

iim ys zuigui ichgewter hergiig odo boltol ygd ilruulehgui ter cg buu hel ewluuleg gd baigaag l oilgohgui baina ulaan tsagaandaa gartsan shd 60terbumiin hereg chn huuli baiguulgiin l gazruud ajilaa muu hiij baigaad nygt holbootoi

1  |  0
zochin(162.243.220.109) 2025 оны 03 сарын 13

uchir n deer durdsan 3n erhem hagartlaa mongoliin turuus bayjsan tiim uchiraas mungunii hucheer ene hergiig heregsehgui bolgoj baigaa ym

1  |  0
Зочин(159.203.7.221) 2025 оны 03 сарын 13

баллиар амьтад

1  |  0
Agwaan(207.154.236.159) 2025 оны 03 сарын 13

Odoogoor 17 hun gariin usgee zursan baina gesen ter 2 gishuun n hurdan gariin usgee zuraad neelttei songuuli n boloh blgudee. Ard irged bugd Oyun-erdene gishuuniihee tald baigaa shuu

1  |  0
Mongoljin(139.59.183.24) 2025 оны 03 сарын 13

Ene 60 terbumiin asuudlaa gyls shiidchihej boldoggui ymuu zungaaraldaad l baigaad baihiin suuldee aliig n demjhee ch medehee bailaaa. Hetsuu humuus ymaa nre hurdhan shig l ene asuudlaa shiidej uz. Bas ene Enhboldiin hiigeed bgaa zuiluudiig oilgohgui l baina shuu Holsnii bicheechideer ym bichuulj baina ch gh shig oor hiih ym unendee oldohgui bgan bailgude zailiil Enhboldiig orowdoj baina

1  |  0
Top