Цэргийн алба хаасан Түшээд байна уу ???

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 27

Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо жилээс жилд өсч байгааг цэргийн мэргэжилтнүүд хэлж байна. Тэр ч бүү хэл Төрөөс тодорхой бодлого явуулж “Оюутан цэрэг” ч бий болсон нь хууль батлагдсантай холбоотой бололтой.

Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн гуравдугаар зүйлд нэгэн заалт бий. Үүнийг дурдвал, тус хуулийн 3.1.19.“цэргийн алба хаасан байх” гэж Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5, 12,8-д заасан үндэслэлээр “цэргийн албыг дүйцүүлэн хаасан байх” хэмээн заажээ. Энэ хуулиас харвал УИХ-ын гишүүд нь цэргийн алба хаасан байх ёстой аж. Гэтэл өнөөдөр манай парламентад цэргийн алба хаасан түшээд хэд билээ. Хуучин парламентад Баянхонгороос сонгогдсон гишүүн Д.Ганбат сүрхий цэрэг хувцастай зургаа олон нийтийн сүлжээнд тавьж, армид алба хаасан гэдгээ бичсэн байсныг санаж байна. Өөрөөр алба хаасан хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр дээрх хуулийн заалтаа зөрчсөн хууль сахиулагч, хууль үйлдвэрлэгчид парламентад сууж байна гэсэн үг биз дээ.  

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kenchbish(203.91.115.49) 2018 оны 06 сарын 27

B.Baterdene gishuun khoit khil deer yas 3 jil zogsson Munkhorgil gishuun tavan tolgoin baazd ene tsagiinkh shig 1 jil jinkhene alba duitsuulrlgui khaasam ENkhbayar tsergiin bish saidiin alba khashsan baikhaa

0  |  0
Арми(59.153.115.12) 2018 оны 06 сарын 27

ЕСайд Хүрэлсүх, Ж.Энхбаяр 2 бол армийн тогоонд нэлээд чанагдсан чанартай нөхдүүд шүү.

0  |  0
иргэн(202.179.25.10) 2018 оны 06 сарын 27

за Наадуул чинь Цэргийн Алба хааж Эх орноо хамгаалж Энхийн манаанд зогсож байсан гэвэл түүн шиг Худлаа юм байхгүй дээ Яг үнэн дээ Ганц нэгээс хэтэрэхгүй Наадуулыг чинь Эх орон Дуудахад Өвчин зовлон тоочоод зарим нь Гадны Оронлуу Дүрвэж зугтаад Хөгөө чирэцгээнэ Энх цагт Эх орон Ард иргэд дээ Дайсагнаж байгаа Улсад найдах уу

0  |  0
зоч(66.181.161.36) 2018 оны 06 сарын 27

тэгвэл цэргийн алба хаагаагүйг буцааяа огцруулаач

0  |  0
Top