Намтар буртагтай хүнээр Үндсэн хуулиа мануулах нь зөв үү

2018 оны 06 сарын 29

Монгол Улсын Үндсэн хуулийн 65.1-т “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Ийнхүү Үндсэн хуулийн заалтыг сануулахын учир нь өнгөрсөн сард буюу 2018.05.24-ний өдрийн УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн гишүүнээр дэмжигдсэн Ц.Нанзаддоржийн тухай асуудал юм.

Ерөнхийлөгчийн саналаар Цэцэд орж ирсэн Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Манаач”-ийн үүргийг гүйцэтгэж чадах уу? гэдэг эргэлзээтэй байна. Учир нь өмнөх үүрэгт ажилдаа байхдаа удаа дараа ээдрээт маргаантай асуудалд нэр холбогдож байжээ. Гэтэл  Цэцийн гишүүн нь хууль зүй, улстөрийн өргөн мэдлэг, ур чадвартай, өндөр ёс зүйтэй, нэг үгээр хэлбэл нэр цэвэр хүн байх ёстой.

Ц.Нанзаддоржоор Хууль мануулж болохгүй сэжүүр-1

Ц.Нанзаддорж Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж нь Д.Сугартай хамтран 90 гаруй километр замыг ор сураггүй алга болгосон гэх асуудлаараа алдартай.

Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр зам 1999 онд Оросуудаас хүлээж авахад 131 км байж.Тухайн үед тэндээс нь хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжүүлгийг нь хуулан авч, 82 вагон буюу 4858 тонн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ОХУ-ын хил Борзоор гарган Салхит өртөө руу ачуулсан ажээ. Ингээд 30 гаруй км төмөр зам нь сүйтгэгдсэн учраас 93 км л үлдэж. Гэтэл түүнийг нь арваад жил ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, хуучирч муудсан, 25 км-ээс цааш галт тэрэг явах боломжгүй гээд ТӨХ-ныхон дүгнэлт гарган хувьчилжээ. Ингэхдээ тухайн үедээ улсын бүртгэлд бүртгүүлээд арваадхан хонож байсан "Бүрхээст хайрхан”” компанид төмөр замыг хаягдал материал болгон худалдах гэрээ байгуулж өгсөн гэнэ. Тэрхүү гэрээг нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар баталж, Удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж байгуулж байжээ. /Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин. 2015 он/

Ц.Нанзаддоржоор Хууль мануулж болохгүй сэжүүр-2

Түүнийг өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдын “халаасны хүн” гэдэг. Тэрээр анх 2012 оны долдугаар сард ТӨХ-ны дарга болсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүний дараа тэр “үндэслэлгүйгээр ажлаас халагдсан” хэмээн шүүхээр заргалдан 2015 оны нэгдүгээр сард дахин томилогдож ердөө хоёрхон сар ажиллаад дахин халагдсан юм. Гэвч мөн оныхоо зургаадугаар сард ТӨХ-ны даргаар дахин ажиллах болсон. Албан тушаалдаа үлдэхийн тулд элдвийг сэдэж, тамгаа авч зугтахдаа тулж байсан Ц.Нанзаддоржийг ажлаас нь халах бүрт УИХ-ын дарга асан З.Энхболд эрх мэдлээрээ далайлган буцаагаад томилчихдог байсан гэдэг.

Ц.Нанзаддоржоор Хууль мануулж болохгүй сэжүүр-3

Ц.Нанзаддоржийг өмч хувьчлалаар баяжсан “төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг. Тэрээр 1996-2011 оны үед ТӨХ-нд ажиллахдаа Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн юм. Энэ үед түүнийг тоймгүй баяжсан гэдэг. Тиймээс 2015 онд АТГ-т албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө орлогыг сонирхоё.

Төрийн өмчийн хорооны дарга ажилтай, Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн Цагааны Нанзаддорж нь 10 га болон 1125 м/кв хоёр газартай. Газрын нийт үнэ нь 122 сая 500 мянган төгрөг. Нийт 45 сая төгрөгийн үнэ бүхий Toyota LEXUSES330 болон Toyota загварын хоёр автомашинтай. Фловерс хотхонд 534 сая төгрөгийн үнэтэй 197.78 м/кв цутгамал бетон орон сууцтай. “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэс таван толгой ХК зэрэг долоон компанид 4 тэрбум, 358 сая, 018 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. Банкны хадгаламжийн тухайд: Хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байх 2015 онд Н.Нанзаддоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь картанд 4 сая 926 мянга 600 ам.долларын үлдэгдэл байсан бол Төрийн банкины төгрөгийн дансанд 2 сая, ХХБ-ны төгрөгийн дансанд 933 мянга, Хаан банкны төгрөгийн дансанд 373 мянган төгрөг байсан.Хамгийн сонирхолтой нь түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай юм. Харин энэ үед Ц.Нанзаддоржийн Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалыг хашсаныхаа төлөө авч байсан цалингийн орлого нь жилийн 12 сая төгрөг байжээ.

Ц.Нанзаддоржоор Хууль мануулж болохгүй сэжүүр-4

Дараагийн нэг эргэлзээ төрүүлсэн асуудал нь Ц.Нанзаддоржийн удам судрын тухай юм. Түүнийг зарим хэвлэлээр урд зүгийн гаралтай хэмээн бичжээ.

Говь-Алтай аймгийн Халиун суманд 1950-1960 онд ердөө хоёрхон Хятад амьдарч байсны нэг нь Нанзаддоржийн аав Цагааныг гэсэн байна. Энэ талаар өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийт болоод жиргээчдийн орон зайд гол сэдэв болж байв. Тиймээс үнэхээр цэвэр Монгол хүн юм бол үүнийгээ нотолж, олны эргэлзээг тайлах хэрэгтэй. Төрийн дээр Үндсэн хууль байдаг учраас Монголын хуулийг Монгол хүн л манах учиртай.


Мэргэжилтний үг

Үндсэн хууль судлаач, дэд профессор О.Мөнхсайхан: Ц.Нанзаддорж нь Үндсэн хуульд байгаа шаардлагуудыг хангаагүй

Ц.Нанзаддорж нь Үндсэн хуульд байгаа шаардлагуудыг хангаагүйг гэж хуулийнхан үзэж байгааг Үндсэн хууль судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор О.Мөнхсайхан дурджээ. Учир нь түүнийг Үндсэн хууль битгий хэл хууль зүйн салбартаа ч нэр нь сонсогдоогүй, хуулийн мэргэжлийн ажил хийж бараг байгаагүй онцолсон байна.

Тэрбээр “Ц.Нанзаддорж нь 1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд эдгээр албан тушаалууд бол хуулийн мэргэжлийн ажил огт биш. Ямар сургууль хэзээ төгссөн нь тодорхойгүй. Магадгүй эрх зүйч байх. Гэхдээ энэ чиглэлээрээ огт ажиллаагүй. Ерөнхийдөө Үндсэн хуулийн маргаан эцэслэн шийдэх чадвар бүхий туршлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн энэ хүн ёс зүйн хувьд олон асуудал яригддагийг хэвлэлүүд бичсэн байдаг. Тухайлбал, 20 шахам жил төрийн албанд ажилласан мөртлөө хэдэн тэрбум төгрөг бүхий хөрөнгөтэй, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан, мөн шударга явагдсан эсэх нь эргэлзээтэй өмч хувьчлалуудыг явуулахад шууд болон шууд бусаар оролцсон гэж хэвлэлээр бичигддэг. Тэгэхээр үүнийг нь асууж, тодруулж, үнэнийг нь олох хэрэгтэй. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол Цэцэд очоод үнэнч шударга, зарчимч ажиллана гэж итгэх итгэл төрүүлэхгүй. Цэцийн гүшүүн бол Үндсэн хуулийг зөв уншиж, тайлбарладаг, судалгаа хийдэг, үндэслэл бүхий шийдвэр, дүгнэлт гаргах чадвар бүхий үнэнч шударга, зарчмын дагуу ажиллах зан төлөв, ёс зүйн шаардлага хангасан хүн байх ёстой.” хэмээсэн байна.

Ц.Нанзаддоржийн ажил, мэргэжлийн товч түүх:

Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Эцэст нь энэ бүгдээс харахад тоочоод барагдахгүй их будлиантай хүнээр Монгол Улсын Үндсэн хуулиа мануулаад орхиж болохгүй санагдана. Хэдийгээр УИХ түүнийг цэцийн гишүүнээр баталчихсан ч хуульчид энэ асуудлаар ҮХЦ-д хандах боломж байгаа юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуцаа(202.126.90.142) 2021 оны 06 сарын 21

О.МӨНХСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ХЗС-ИЙН ГАДААДЫН ТЭТГЭЛГЭЭР ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХЭДЭН ЭТГЭЭД БОЛ ГАДНЫ ГАР ХӨЛ ,ТАГНУУЛ ТӨЛӨӨЛӨЛ БОЛЧИХСОН. ЭЛБЭГДОРЖ ЛҮНДЭНДОРЖИЙН ХӨЛНИЙ АЛЧУУР.ТЭД ҮХЦ-Д УДШ-Д ⁸НӨЛӨӨЛӨЛӨӨ ТОГТООХЫГ САНААРХАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

0  |  0
Энхболд(202.126.88.171) 2021 оны 06 сарын 20

Говь Алтайнхан тэр дотроо Халиуныхан бүгд мэднэ.Чоор,Цагаан гэдэг 2 хятад байсан хүүхэд нь ш дээ\n\n

0  |  0
зочин(103.229.121.83) 2018 оны 07 сарын 06

Ноднингийн ерөнхийлөгчийн сонгуулын Монгол ялна гэсэн уриаг бодохоор одоо ичиж бна.

0  |  0
зочин(202.9.41.229) 2018 оны 07 сарын 01

дын тагнуул манайд 20 жил завсаргүй сайд дарга хийж бүх хуулийг засч бүх дарга нарыг загнаж ТАГнуулын дарга нарыг муулж өөрийгөө магтуулж болоод байхад яагаад эрлийз, хүрлийз болохгүй гэж тэнэгүүдээ

0  |  0
зочин(43.242.243.85) 2018 оны 07 сарын 01

өө за заа зика женко 2 чинь тэгвэл хятадыг үзэн ядагч нар биш эсрэгээрээ өөрсдөө манж хятадын удамын хүмүүс байх нээ. Даанч тийм байхаа хэлж байга үг, хов жив хорон санаа нь нэг монгол хүний шинжгүй байсан юм аа.

0  |  0
зочин(59.153.115.60) 2018 оны 06 сарын 30

өндөрбуян холдинг-д өндөр хувь эзэмшдэг ямар олон кампонид хувь эзэмшдэг юм бэ төрөөс идсэн уусанаа дарах гэж цэц рүү дайраад байнаа даа

0  |  0
Ц Батаа.(202.9.42.6) 2018 оны 06 сарын 30

Юу бодов дээ. Айж байна. Хүний өмнөөс ичэж сууна. Их мөнгөтэй юм. Хүйтэн гараар олсон энэ их мөнгө нь хоол болхуу даа.

0  |  0
Иргэн(27.123.214.102) 2018 оны 06 сарын 29

Ямар эх үүсвэрээр ингэж баяждаг юм бол.Туршлагаа нэг сайхан ярьчих л даа.Харин төмөр зам,гөлөгнүүдээ! Нэг грамм төмөр хийж чадахгүй шүү энэ дарга нар.Урьд нь Р43 маркын релс /зам төмөр/ 90-ээд онд алга болсон.Ер нь бидний энэ яваад байгаа зам,зөв юм уу.Коммунист хятад.хойд солонгос шиг,нэг намтай болчихоод,хулгайч нараа цаазал байвал энэ улс дороо босоод ирмээр санагдах юм.Яая гэхэв урд нийгэмд нийтээрээ л ядуу байсан.Харин улс баян байг.Иргэн баян бол улс баян байж чадахгүй байна шүү дээ? Тэгэхээр яах бэ?!??

0  |  0
иргэн(202.179.24.88) 2018 оны 06 сарын 29

МАН* АН-ын Гишүүн Хятад ч байна уу Хэрэгтэн ч байна уу яаж ийгээд Албан тушаалд очиж л байвал ашгүй дээ манай Намын Гишүүн өндөр Албанд очилоо гэж Баярлацгаана уу гэхээс Улс орныхоо Эрх ашиг Аюулгүй байдлын талаас нь огт бодолцохгүй нь сайхан даа Ийм л Улс Төр барилцахаар яаж ч Хөгжих вэ дээ

0  |  0
ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН(202.21.97.110) 2018 оны 06 сарын 29

ХЯТАД ХҮН ШДЭЭ.ЗТ САЙД АСАН ГАНБАТ БАС ХЯТАД. ЭД НАР ӨВӨР ТҮРИЙДЭЭ ОРСОН.ГОК-Н БЭЭЖИН ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ЭНЭ 2-Н АХ ДҮҮ СУУЖ ДИПЛОМАТ ХОТХОНД АМЬДАРДАГ ШДЭЭ

0  |  0
zochin(202.179.31.71) 2023 оны 02 сарын 07

энэ хэдийг эргүүлж татаачээ татахгүй бол монголын бүх хуульчдыг доромжилсэн хэрэг шүү Х.Баттулга ерөнхийлөгчөө

1  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 29

yadj yndsen huulid yneheer zever hymyys baih shaardlagatai, ene mongol ulsad chin luivarchin deeremchidees oor tord zytgeh hyn baigaa shyydee,,,,zaaval tanidag hyymyysee tomilhoo bolioch, ard tymen dotor mundag huulichid zondoo l baidag umdaa,,,,iim baij mongold yaj shudarga niigem bii boloh ve dee ichmeer um

0  |  0
Зочин(202.9.42.4) 2018 оны 06 сарын 29

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БУДАА БОЛОХНЭЭ ГЭЖ ОЙЛГОЛОО ДОО ...........................

0  |  0
bbc(202.179.31.11) 2018 оны 06 сарын 29

nobshiig zailuulaach

0  |  0
Зочин(103.26.194.120) 2018 оны 06 сарын 29

Цагаан хятад гэж Говь алтайн Халиун сумын авгайтай сууж гарсан хүүхэд гэж үнэн шүү. 1990онд толгойтын Гэрэлмаагийн Нямлхагва тэргүүттэй нөхдүүдэд дээрэмдүүлсэн арьс ноос ачсан ГоА жолооч Дашдорж гэгч төрсөн дүү бас эрлийз нөхөр басан гэж нутгийн олон ярьдаг.

0  |  0
irgen(103.212.119.231) 2018 оны 06 сарын 29

bichig vsegt tailagdaagvi hvn shvv dee . tgeed huuli busaar asar ih bayjsan iim hviiig shalgaachee

0  |  0
Зочин(49.0.218.167) 2018 оны 06 сарын 29

Х.Баттулга монголчууд ялна гэж худлаа шоудсан байна.Гэтэл амьдрал дээр хятадууд ялчихсан байгаа юм байна л даа.Одоо ерөөсөө төр,засгийн дээд албан тушаалд гадаад цустай хүмүүсийг ажиллуулдгийг таслан зогсоож,цус шинжлэх маш сайн лабротортой болох хэрэгтэйгээс гадна Тагнуулын ерөнхий газар иргэн бүрийн гарал үүслийг нэгд нэгэнгүй судалж,боловруулсан байх хэрэгтэй байна. Одоо Ц.Нанзаддорж ч гэсэн өөрийнхөө гарал үүслийн талаар олон нийтэд үнэнч шадаргаар мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн нөгөө алдартай сэтгүүлчид,тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүлчид юу хийж байна аа!!!??

0  |  0
S(202.21.106.164) 2018 оны 06 сарын 29

Цус нь тувд сэтгэл нь хужаа хужаа нар ялжээ

0  |  0
huu(139.5.218.38) 2018 оны 06 сарын 29

jenco urvagch

0  |  0
hi(122.201.22.97) 2018 оны 06 сарын 29

НАРНЫ ТИТЭМ - г ТӨХ нд ажиллаж байхдаа өөрөө хувьчилаад авчихсан бна ш дээ. Энэ АРИУН явдал уу ????????

0  |  0
Jonhuu tegnee(27.123.214.80) 2018 оны 06 сарын 29

Manai eoork johnuu hujaa nart ih hairtai hun

0  |  0
Top