Түшээд “сүүлээ хавчин” зугтахаар шийдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Уг нь манай УИХ-ын чуулганы хуралдаан баяр наадмын уухай, хүмүүсийн хөөр баяраар халхавч хийн өөрсөддөө ашигтай хуулиа батлуулж аваад хаадаг байсан бол өнөөдөр олон сөрөг асуудлыг хэлэлцэхээр болоход “сүүлээ хавчин” хаалтаа хийж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2015 оны долдугаар сарын 9-ний өдөв “Халх гол” чөлөөт бүсийн тухай хуулийг батлуулж аваад хааж байсан түүхтэй. Олон жилийн турш тэмдэглэж ирсэн баяр наадмаар Төрийн ордонд чухам ямар хууль баталж байгааг анзаардаг хүн үгүй учраас ард түмнийхээ баяр хөөрөөр далимдуулсан түүх олон бий.

Тэгвэл энэ удаад тэдний эрх ашигт нийцэх хууль төдийлөн байхгүй бололтой. Харин ч эсрэгээрээ, өөрсдөд нь халтай зүйлийг хэлэлцэх гэж байгаа учраас яаран сандран чуулганаа хаахаар шийдсэн бололтой.

Өчигдөр гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумынхаа учрыг олж байж чуулганаа хаагаарай” хэмээн мэдүүлж байсан. Үүнээс гадна “Эрдэнэт”-ийн 49 хувь ч бүлэглэл хооронд асуудал үүсгэсэн гэх мэт өөрсдөд нь халтай асуудал дүүрэн хуралдаанууд хүлээж байсан учраас ийнхүү зугтахаар шийдэв.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongo(27.123.212.141) 2018 оны 06 сарын 29

Nasgui bolsnoo medetsgeej baigaa ih udahgui dee.

0  |  0
ИРГЭН(202.179.24.66) 2018 оны 06 сарын 29

НҮҮРСЧИН МӨНХБАТ ИХ УУРЛАЖ БАЙГААГ ХАРАХАД АХИАД АЛТАН ЦАГ АВАХ МӨНГНӨӨС НЬ ХАСАГДАХ ГЭЭД ҮХЭХ НЬ ЭЭ. ХУЛГАЙН НҮҮРСЭЭР ГАРШСАН ХУЛГАЙЧ ОВОО ТАРГАЛЖ ДЭЭ.ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙ ТАРГАЛДАГ ГЭДЭГ ҮНЭН ҮГ ШҮҮ.ХАГАРТЛАА ТАРГАЛСАН ГАХАЙГ АЛЖ ИДЭХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ.МАН-ЫНХАН СӨНӨӨСӨЙ

0  |  0
зочин(66.181.179.234) 2018 оны 06 сарын 29

боов, хүчин ярьсаар байгаад хамаг цагаа барав. одоо зунжин гадаад явж, хөдөө хэсч, архидаж хүчин хийж яваад бөөн хэрэг тарьж тарьж намар ирэх байх даа

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 06 сарын 29

Novchiin hochnognuud

0  |  0
zochin(66.181.191.120) 2018 оны 06 сарын 29

chono hoonodoo

0  |  0
Top