Парламент бол үйлдвэр биш тоо ширхэг ярихгүй шүү

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

УИХ-ын хаврын чуулган сүүлчийн хуралдаанаа хийж үүгээр Тавантолгойн асуудлыг нээлттэй хэлэлцэн гишүүд ундаа ч уух сөхөөгүй хуралдаж байна. УИХ-ын гишүүд энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй ажилласан гэж үзэж байна гэхэд “Ийм сайн ажилласан парламент байхгүй” гэсэн хариултыг шууд л эр зоригтой өгч байна. Тэдний хэлж байгаагаар бол баталсан хууль, тогтоолуудын тоо хэмжээгээр авч үзэж байгаа бололтой. Арга ч үгүй л байх. Хууль тогтоох дээд байгууллага шүү дээ, олны хэлдгээр бол “хууль үйлдвэрлэдэг газар” тоо хэмжээ ярьж ажлаа дүгнэхээс өөр аргагүй л байх. Гэтэл хэчнээн олон хууль батлалаа ч чанаргүй хэрэгждэггүй, амьдралын хөрсөн дээр буудаггүй, хаа ч хэрэгжүүлж болохгүй байвал тэр нэг их ажлын үзүүлэлт биш байх. Хууль тогтоох дээд байгууллага болохоос биш “үйлдвэр” биш шүү дээ. Харин олны таалалд нийцэж буй нэг хууль бол Дэгийн тухай хууль гэдэгтэй маргах аргагүй байх.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top