ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө

2018 оны 07 сарын 02

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.

Тэрбээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Улмаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилжээ. 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гутамшиг(103.212.118.121) 2018 оны 07 сарын 02

Монгол улс өнөөдөр гутамшигтай байна. Аль нэг улсын сонинд нийтлэгдсэн зүйлээр гэрч баримт болгон зогсож байгаа ерөнхийлөгч хөөрхий.

0  |  0
Яг үнэн ш дээ(103.212.118.121) 2018 оны 07 сарын 02

Энэ үйлдэл бол маш өндөр эрх мэдэлтнүүдийн хийсэн хууль бус ажиллагаа хаацайлах шантаж цаашилвал ул мөрөө баллах гэсэн оролдого л үүнтэй нь эвэрээгүй нэгнээ элдэв арга сэдэж цахим сүлжээгээр нэр нүүрийг гутаах худал хуурмаг мэдээ тараах, дүрс дууг эвлүүлэх гээд зүйл бүрийн ажил хийх болжээ. Энэ ажилдаа хаа холын Америкаар бамбай брих боллоо. Өнөөдөр эрөнхийлөгч нь вашинготон пост гэдэг сонин барьчихсан энд бичигдсан мэдээгээр нотлох баримт болгоон яриад зогсож байх юм. Монгол улсын дотоод асуудлыг Америк баталж нотлох болж байна уу!? Америк ханиавал монгол төр найтайж байх хэрэг үү?!

0  |  0
Учрыг тунгаах (103.212.118.121) 2018 оны 07 сарын 02

Өнөөдөр шүүх засаглал ажиллахад үнэхээр хүнд болжээ. Шүүх засаглал бүхэлдээ авилгад идэгдсэн,эрх баригчдын захиалгаар ажилдаг юм бол шүүх гэж байх хэрэгүй биздээ. Нийгэм болсон хойно сайн муу аль аль нь байдаг л зүйл гэхдээ сайн тал дийлэнх байх учиртай. Өнөөдөр шүүхийн ажлагаа явуулахад нэн хүнд үед тулаад байна. Юм л бол нэн ялангуяа эрх мэдэл бүхий хүний асуудлыг шүүсэн шийдвэрийг үгүйсгэдэг болчихлоо. Монголын шүүгчид толгой дараалан авилга авсан гэж бодохгүй байна.Цөөн хэдхэн хүний үйлдлийг хавтгайруулж шүүх ажиллагааг бүхэлд нь харлуулах гэх нь хэнд ашигтай бол!!! Ерөнхийнүүдэд үү?

0  |  0
zochin(150.129.143.139) 2018 оны 07 сарын 02

teg.shuugdeer.duurgej.jinhene.shavar.shavhaitai.hutgasan.gemtnuudmeer.yam.daa.muu.luivarchinguud.shuuhiig.bur.avilgalc

0  |  0
Top