Катарын Төрийн сайд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв

2018 оны 07 сарын 03

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхигийг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцааны болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Катарын Төрийн сайд 2018 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг дурдан, энэ хугацаанд тогтсон харилцан ойлголцол итгэлцэлд түшиглэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Тэрбээр Монгол, Катарын Гадаад яамд хоорондын зөвлөлдөх механизмыг байгуулж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр ярилцахын чухлыг онцлов.

Төрийн сайд Улаанбаатар хотноо маргааш эхлэх Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар хуралд Катарын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top