Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргыг 64 настай өвгөн өрөөнд нь хутгалж хүнд бэртээсэн хэрэг гарсан. Ямартай ч бусдад мэс хүргэж гэмтээсэн өвгөн маань сэтгэцийн өвчтэй эмчийн хяналтад байдаг тухай түүний дүү мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгчээ. Түүний ярьснаар бол Иргэний нисэхэд ажиллаж байгаад ОХУ-д сургуульд яваад эхний жилдээ гэнэт сэтгэцийн өвчтэй болж, улмаар эмчийн хяналтаас өөрийнх нь хяналтад ирсэн бололтой. Ямартай ч тэрбээр үндэсний үзэлтэй чамгүй улстөрждөг нэгэн гэдгийг түүний ярилцлагаас харж болно. Эцэст нь хэлэхэд сэтгэцийн эмгэгтэй хүн хэрэг хүлээх чадваргүй учраас ямар нэгэн ял зэм хүртэхгүй. Тиймээс Баянзүрх дүүргийн үүдний харуул жижүүр, Тамгын газрын даргын нарийн бичгийн дарга нар буруудах тухай ч ярьж байна. Нөгөө талаар Тамгын газрын даргыг гэмтээсэн нөхөр уг нь Засаг дарга Т.Баясахтай тооцоо бодох гэж байсан ч Т.Баясах дарга байгаагүй учраас ийнхүү тамгын газрын дарга Б.Амартүвшинг бэртээсэн гэх таамаг ч нийгэмд бий. Тэгэхээр Т.Баясах дарга азтай юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
ЭНЭ ЗАЛУУ ЖАРАН ТЭРБУМЫН ХОХИРОГЧ БАЙХ ДӨӨ. БААХАН МӨНГӨ ТӨЛӨӨД АРАЙ ГЭЖ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БОЛООД ОЛИГТОЙ МӨНГӨ ХИЙЖ АМЖААГҮЙ БАЙХ ДАА ЭМНЭЛЭГТ ОЧООД.
Erguunuud ni hurtel hunee olj khohiroogooch. Khunii muu ni dandaa ard sain ni dandaa urtuj yavah yum. Mundag chadvartai sain zaluu shuu dee. Horloh muruuruu ter 76 gaa ochij horol.
Darga baij bhgui yav dàaa.
Аргагүй л өвчтэй хүн юм.Хийх гэсэн хүндээ л хийхгүй!