Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ээлжит II Бага хурал 10.00 цагт эхлэхээр товлогдсон байсан. Бага хуралд оролцох 300 төлөөлөгчөөс 52.8 хувийн ирц бүрдсэнээр хурал эхлээд байна. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. Бага хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшин удирдаж, орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажиллаж байгаа юм. Энэ хурлаас 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх үү, Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 2 )
Тэврэлдээд үнсэлдээд эв нэгдэл ура мандтугай гэж нийтээрээ хашгиралдаад алгаа хорстол ташаад хурал өндөрлөнө, их зүйл бүү хүлээ!
МАН-аа ялуулсан гавъяатан М.Энхболд руугаа л бүү дайраасай?! Томидогдсон албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох нь зөвөө?!