14 намын хөлд дарагдах Хэнтий

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Ирэх аравдугаар сард болох УИХ-ын 42 дугаар тойрогт буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАН, АН, МАХН тэргүүтэй 14 улс төрийн нам нэр дэвшигчээ сойхоор Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлжээ. Улс төрийн ууган хүчин Бага хурлаа, АН Үндсэний бодлогын хороогоо хуралдуулж Хэнтий аймагт нэр дэвшигчээ илгээнэ гэсэн шийдвэрт хүрч Сонгуулийн Ерөнхий хороонд бичиг баримтаа хуулийн дагуу хүргүүлсэн байна.

Тэгэхээр удахгүй Хэнтий аймаг найман намын сурталчилгааны багийн хөлд дарагдах нь. Намрын хадлан тэжээл өвөлжилтийн бэлтгэл ажилтай давхацсан сонгуульд хэнтийчүүд тийм ч сайн хандахгүй байх. Тэр тусмаа ажилсаг буриад зон олонтой нутагт ид ажлын үеэр сонгуулийн сурталчилгаа хийнэ гэдэг тийм ч амар биш.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top