Нөхөн сонгуульд нам эвсэл 102 сая, нэр дэвшигч 92 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх намрын аравдугаар сард болохоор товлогдсон Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон байна. Албан шийдвэрт  Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Тус газраас сонгуульд оролцох нам эвсэл 102 сая төгрөг, нэр дэвшигчээс зарцуулах мөнгөний дээд хэмжээг 92 сая төгрөгөөр тогтоожээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top