САНДУЙН ЖҮД (Памфлет №03)

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 16

 

Төрийн албанд орж буй залуус “Сандуйн жүд” уншуулбал нэн тохиромжтой. Энэхүү ном нь төрийн албанд баталгаатай оруулж өгөх шид увдистай бөгөөд нэгэнт орсны хойно аливаа хариуцлагаас мултлан гэтэлгэж, гэм буруу бүхнийг авран хамгаалдаг авшиг шингэсэн ном юм. Тийм ч учраас сахиус мэт нандигнаж явбал зохилтой. 

Номын анх зохиогдсон түүх нь Доржзодов гэх “хувилгаан шид үзүүлдэг” нэгэн ламтай холбоотой аж. Тэрбээр өмнө нь Ардчилсан намын хүрээнд шавилан сууж байсан нэгэн бөгөөд ном зохиох үедээ Монгол ардын намын хүрээнд залагдан ирсэн байжээ. Хоорондоо уншлага хийгээд засал ном, урсгал чиглэл огт таардаггүй хоёр хийдийн хүрээнд нэгэн дүрээр нэрээ хувилан үзэгдэж, үнэлэгдэж чадсан тул түүнийг “хувилгаан шид үзүүлдэг” гэх домог түгсэн байна.

Ямартай ч тэрбээр Монгол ардын намын хүрээнд 2014 оны үед залагдан ирж, тус хүрээний гэсгүй лам Сандуй гэгчтэй уулзан, 2016 онд төр эргүүлэх хүчтэй тарни ном бүтээх санаагаа танилцуулжээ. Цаад Сандуй нь уулгамчлан хүлээн авч, хүрээнийхээ хамба ламыг залан авчирч, хамаг л хар бор, хор гүйлгэх зэрэг ажилд зардаг Ганбаа нэрт гэлэнг байлцуулан “Сандуйн жүд” гэх алдарт номоо бүтээсэн түүхтэй.

Аливаа номын нэр болоод гэгээнтэн, хувилгааны нэр нь Түвд гаралтай байдаг нь бас учиртай. Тухайлбал, Доржзодов гэх нэрийг утгачилбал, дорж гэдэг нь чулууны нэр. Өөрөөр хэлбэл, очир гэх чулууг дорж гэдэг аж. Харин Зодов нь эрхшээгч гэсэн утгатай. Ингээд Очироор эрхшээгч гэсэн утга бүрэлдэж буй нь тэр.

Тэгвэл Сандуй гэх нэрийг түвд галигаар утгачилбал “Нууц хураангуй” гэх утгатай. Бурханы номонд “Сандуйн жүд” буюу “Нууц хураангуйн шаштир” нь 2500 жилийн өмнөх Бурхан багшийн аман зарлиг юм. Тэр үед Бурхан багш Замбуутивд морилж, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гурвантаа сургааль ном айлдсан. Хамгийн төгсгөлийн агь тарнийн аймгийн номыг номлох үедээ нууц тарнийн Сандуйн жүдийг ном язгуур болгож айлдсан байдаг. “Сандуйн жүд” номонд нууц бүхний оньсыг хураасан гэж үздэг. Товчилж ойлговол, нууцын тухай нууцаар зохиосон ном гэсэн үг.

Сандуй тэргүүтэн ч өөрсдийн “Сандуйн жүд” номыг хамба ламаа байлцуулан гурвантаа нууцаар уулзаж, аман байдлаар зохиосон байдаг.

2016 онд тэдний хүсч тооцсоноор төр эргэж, мөнөөх хамба лам шашин, төрийг хослон баригчийн суудалд тун ойрхон очжээ. Энэ цагаас хойш “Сандуйн жүд” номны хүч үнэнхүү дэлгэрэн түгж, номын ах дүү олныг хураан тохинуулжээ.

“Сандуйн жүд” номны гол утга болбоос төрийн албанд орохын тулд заавал уншуулж, Сандуй тэргүүтнээс адис хүртэх ёстой бөгөөд үүний хариуд ихээхэн өргөл барьц өгөх учиртай.

Номыг уншуулах тариф нь ямар албан тушаал хүсч буйгаас хамаараад янз янз. Яам, тамгын газрын мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга гээд бүгд өөр өөр үнэлгээтэй. Гэхдээ гол баталгаа нь энэ номыг уншуулсан л бол албан тушаалд очих нь баттай. Энэхүү баталгааг хамба лам өөрийн нэр хүнд, эрх мэдэл, илбэ шидээрээ аравнайлан шүншиглэжээ.

Гэвч энэ нь нийт сүсэгтэн олны тусын тулд биш, хэсэг бүлэг лам, төрийн хар хүмүүст л ашиг тустай ном учраас машид нууц байдлаар түгээн дэлгэрүүлдэг “хориотой ном” юм. Цөөхөн хэдхэн хүний хязгааргүй баяжих шунал, албан тушаал, зэрэг дэвийг дамлан наймаалцах сэдлийг гүйцэлдүүлдэг ном учраас хор уршиг, үр хөнөөл нь асар их аж.

Энэ номны балгаар төрийн албанд хийд болон хамбад хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгсөн хүн мэдлэг, боловсрол эс хамааран томоохон алба тушаал, зэрэг сэнтий хүртэх болсон байна.

Албан тушаалд хүрэх замыг ийнхүү хялбаршуулж, зөвхөн “Сандуйн жүд” номын хүчээр гүйцэлдүүлж болдог болсноос хамаарч, олон залуус эрх мэдэлд амар хялбар замаар хүрч болно гэдэг итгэл үнэмшилтэй болов.

Хэчнээн эрдэм чадалтай, боловсролтой байлаа гээд “Сандуйн жүд” номыг уншуулахад шаардагдах мөнгөгүй л бол хэн ч биш болж хувирдаг тогтолцоо бүрэлдэж эхлэв.

Төрд ажиллаж байгаагүй, түмэн олонд танигдаагүй, мэдлэг боловсрол маруухан “ламхай” нар “Сандуйн жүд”-ийг тахин шүтсэнээр тэнгэрийн умдаг атгах болсон нь нууц биш.

Гэтэл ийм балаг шавхай тарьсан Сандуй ламтан өөрөө албан тушаалаасаа аль хэдийн зайлуулагдсан ч “хэргийн гол эзэн, хэнгэргийн дохиур” болох хамба ламтан хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх нь байтугай элдэв башир аргаар булзан мэлзсээр байгаа билээ. Тэрбээр “Би энэ хэрэгт огт оролцоогүй. “Сандуйн жүд” номыг нэг удаа сонсоод л өнгөрсөн” гэх ухааны юм ярьж, сүсэгтэн олныг мунхруулах гэж хичээж байна.

Нэг л удаа сонсож өнгөрсөн байлаа ч “Сандуйн жүд” номын хор хөнөөлийг танин мэдэж, онц ноцтой алдаа завхралыг арилган тонилгох боломж түүнд байсан. Гэтэл төрийн албанд энэхүү номыг нэвтрүүлснээр 60 тэрбум лан зоос хураан хуримтлуулж болно гэж барим тавим ярьсан баримт нь олны дунд түгжээ.

Төрийн жинхэнэ албан хаагч, ажилдаа мэргэшсэн чадварлаг залуус 60 тэрбум лан зоос цуглуулах төлөвлөгөөний эхний хохирогч болсон. Тэдний оронд “Сандуйн жүд” уншуулсан “банди нар” дараалал дайрч, албан тушаалд томилогдох болжээ.

“Сандуйн жүд” ном уншуулсан атал түүнд тохирох алба тушаал, яам тамга үгүй бол ядах юмгүй нэг шинэ алба, агентлаг, эсвэл бүр яам бий болгочихно. Бүр яам бий болгож боломгүй байвал яамгүй ч хамаагүй сайд, дарга гэж албан тушаал бий болгоно.

“Сандуйн жүд” уншуулсан хүнийг олон нийт “Лифтний хүн” гэж нэрлэдэг. Лифтний хүн гэдэг нь давхар алгасч, шат ахихыг хэлж буй юм. Хэн нэгний татаас, дэмжлэгээр дээшээ гардаг гэсэн санаа. Таван давхарт лифтээр гарах, шатаар гарах хоёрын ялгааг төрийн албаар жишээлж хэлсэн хэрэг.

“Сандуйн жүд” номыг уншуулсан хүн андашгүй. Идэх уух нь огцом нэмэгдэж, бэлхүүс хэсгээрээ илэрхий жин нэмж, дуугарах нь цөөрч, хямсганах нь их болж ирнэ. “Сандуйн жүд” ном хүний биед зарим нэг сөрөг үр нөлөө үзүүлдэг бөгөөд ялангуяа хүний харааг жаахан муутгадаг. Тиймээс тус номыг уншуулсны дараа хүн танихаа болих, өөрөөсөө жижиг, доод албан тушаалтай хүмүүсийг олж харахгүйгээс үүдэлтэйгээр дээгүүр нь харах, эсвэл алгасч харах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрдэг.

“Сандуйн жүд” номыг ядуу дордос, дорд буурай заяатанд зориулж зохиогоогүй учраас ихэс дээдэс мэт зан суртахуун суулгаж өгдөг. Ямбархаж чадахгүй, нэрэлхүү хүмүүст энэ номыг зохимжгүй, биед халтай гэж үздэг байна.

Хэн нэгэн даргын ая талыг олж, цүнхийг нь барьж гүйсэн залуучууд төрийн албаны ёс дэг, хууль эрх зүйг судлахын оронд “Сандуйн жүд” номыг шөнө, өдөргүй цээжилж, амны уншлагаа болгожээ.

Зарим гэнэн ардууд насаараа гандан гарч, “Сандуйн жүд” ном уншуулсан атал нэг ч удаа дарга байтугай даамал ч хийж үзсэнгүй гэж бодож мэднэ. Бурхан багшийн зохиосон “Сандуйн жүд”, буруу номтны зохиосон “Сандуйн жүд” хоёрын алинд нь итгэхээ сүсэгтэн олон та нөхөд мэдтүгэй. Би лав албан тушаал ахиулдаг тарниа амандаа байнга унших болсон. Ээ, умаа хум пад пад жар жар тэр тэр бум бум суухаа.   

 

Цуврал №04. Даргын цагаан бөгсийг сахал хатгах ёсгүй (Ёгт үлгэр оршвой)

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яанаа(64.119.24.71) 2018 оны 08 сарын 26

манайхан Доржзодовтонгуудаас хол яв. урвагч хүн хүн биш. Чонотой нийлсэн ..... нохой биш гэдэг сэн . Энэ Доржзодовыг хүн болгож аврах сан ээ нүдний булай

0  |  0
харамсаж байна(103.229.122.99) 2018 оны 08 сарын 21

60 тэрбумын ИЛ хэргийн эзэдтэй МАН хариуцлага тооцож чадахгүй. МАН АН бол мафижсан, луйварчдын орогнох уурхай болоод удаж байна. УИХ ын дарга нь төрөөс төрсөн тэрбумтан гэхээр МАН ард түмнээ яаж басамжилж байгааг илт харуулж байгаа юм

0  |  0
харамсагч(139.5.216.19) 2018 оны 08 сарын 19

Доржзодовт орох газар, нөхөрлөх хүн олдохгүй болж байна даа. Монголчууд урвагч хятадад дургүй шүүдээ.

0  |  0
enkh(64.119.26.188) 2018 оны 08 сарын 19

sanduig harj bgaa

0  |  0
Тагнуулч (124.158.77.60) 2018 оны 08 сарын 18

За энэ Сандуи гэдэг нөхөр маш аюултай хүн цээжин дотроо монгол ороныг яаж зарах старатыг төлөвлөгөө боловруулж дууссан тиим учраас энэ хүнииг ниигмээс хурдан арчиж тасчиж хаяах хэрэгтэй бас МАН намын нөлөө бүхии хүмүүс цаана бга ард иргэд сайн санаж явагтун

0  |  0
zochin(122.201.21.119) 2018 оны 08 сарын 18

энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ

0  |  0
Алмайрагч(203.91.115.44) 2018 оны 08 сарын 18

За даа, Сундуйн жүд гэдэг судар ч ингэж оролддог юм биш гэсэн дээ. Тарний нь уншиж байгаа газрын салхин доогуур гарахад л гай барцад ирэхгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хүн үнэхээр гайхалтай шүтээн байх нь.

0  |  0
Лха(202.55.188.39) 2018 оны 08 сарын 17

Сайн байна бичээд бай

0  |  0
Zochin(43.228.131.174) 2018 оны 08 сарын 17

Meliisen hujaa sheesiig n uhej dald orohoos naash melzseer l bh bolno. 7 uulin tsaaguur dov shoroon dooguur orj ut horhoi hoolloh boltugai gej yuruul talbiy

0  |  0
11(202.179.30.194) 2024 оны 05 сарын 15

хаха ёстой зэвүүн авчээ. бурхны их хүчтэй тарнийг ингэж бичээд алдас болох вий дээ. ум маны бадмы хум.

1  |  0
Зүчи(66.181.161.71) 2018 оны 08 сарын 17

Ёстой догь.ийм сайн бичих гэж.ганц гомдмоор нь энэ ном маньд кдриулагдаагүй гэхээрл...

0  |  0
Суутан(59.153.112.253) 2018 оны 08 сарын 17

Үнэн ядруу бичжээ зайлуул

0  |  0
Танил эмч(103.229.121.177) 2018 оны 08 сарын 17

Цэнддоогийн бичлэгтэй ямар адилхан юм бэ. Элгээ хөштөл инээлээ. Өөр хошин шог бичээрэй. Танд амжилт хүсье.

0  |  0
Bi(66.181.161.26) 2018 оны 08 сарын 17

Goy heljee. Sundui nar um maanii badme hum.

0  |  0
Кк(66.181.161.20) 2018 оны 08 сарын 17

ЛҮД ШИГ ЮМАА ДАА.ЯАНА ДАА

0  |  0
Зочин(64.119.17.118) 2018 оны 08 сарын 17

Жүд гэдэг нь хишиг гэсэн үг бололтой

0  |  0
Jir(66.181.161.40) 2018 оны 08 сарын 17

Ene mi argagui l ih nugeltei hun yum daa. Hoid turulduu honin gurvel bolj turuh ni todorhoi boljee.

0  |  0
мгл(66.181.187.162) 2018 оны 08 сарын 16

их нүгэл үйлдлээ

0  |  0
Зочин(139.5.218.137) 2018 оны 08 сарын 16

Яг л хэлж дээ таминь

0  |  0
Ok(66.181.161.92) 2018 оны 08 сарын 16

Yaj ingrj jisheelj helj chaddag bna aa. Awiyas shuu

0  |  0
иргэн(202.179.25.27) 2018 оны 08 сарын 16

мундаг

0  |  0
кккк(27.123.215.237) 2018 оны 08 сарын 16

ард түмэн сундуйн жүд мэдэхгүй учир иймэрхүү зүйлийг уншаад л элгээ хөштөл инээгээд л сууж байхаас кккккк аминд халгүй биз ккккккк

0  |  0
zochin(66.181.190.31) 2018 оны 08 сарын 16

BUH L TARNI BAGTDAG

0  |  0
eleglechihiin bna(66.181.184.238) 2018 оны 08 сарын 16

muusain MAN-iihan dotroo yugaa bulaatsaldaad bna we. Enhboldoo namaasaa hoohgui gej hutsaj bna. argagui l Hyatadiin tom lamaar zaslaa hiilgedeg gar bna

0  |  0
Иргэн(202.9.42.9) 2018 оны 08 сарын 16

САЙХАН НИИТЛЭЛ БАЙНА ДАА 60 тэрбумаар УНШСАН Ч ТУСЫГ ҮЛ ҮЗНЭ МАН БОЛ ОЮУН САНААГ МУНХРУУЛАГЧ ГЭР БҮЛИИГ ГАСЛАНТ УЙ ГАШУУНД ХҮРГЭГЧ Л БОЛЖЭЭ

0  |  0
Дэмжиж байна(66.181.161.102) 2018 оны 08 сарын 16

Яг л бичсэн байна даа. Умаа хум пад жар жар тэр бум суухаа

0  |  0
zaluu(202.9.41.69) 2018 оны 08 сарын 16

umaa hum umaa hum pad pad 6000000000000000000000000000000000 suuhaaaa kkkkkk

0  |  0
Шүтэн бишрэгч(66.181.167.196) 2018 оны 08 сарын 16

Гайхамшигтай бичжээ

0  |  0
Top