Өнгөрөгч даваа гаригт УИХ-ын дарга М.Энхболдоос УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд албан бичиг ирүүлэхдээ "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулга бүхий үг байсныг тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэлээ. Үүнээс гадна тус албан бичигт хувь хүний нууцтай холбоотой зүйлс байгаа учраас дэлгэрэнгүй ярих боло
Энэ тухайд хэвлэлүүд “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол боллоо” хэмээн бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдгээ парламентийн нэгэн гишүүнд өгсөн албан бичгээрээ баталж өгч байна.
Үүнээс гадна УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн учраас ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах магадлалтай болж байна. Энэ бүгдээс харж байхад Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд санасандаа хүрч “60 тэрбум”-ын гэх хэргийг нэг талд нь гаргах бололтой. Энэ үеэр тэрбээр “Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа" гэсэн юм.
Ямартай ч удаа дараагийн шаардлагад хариу өгөхгүй байсан УИХ-ын дарга маань хариултаа албан бичгээр хүргүүлж, өөрийгөө энэ хэрэгт ямар нэгэн сэжимээр холбоотой гэдгээ ч батлаад өгөв. Тэгэхээр одоо Хууль зүйн байнгын хороон дээр ямар нэгэн гацаа гаргахгүйгээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Яагаад гэвэл нийгэмд олон талын хардлага дагуулж, эргэлзээ төрүүлж буй “60 тэрбум”-ын асуудлыг ийнхүү нээлттэй хэлэлцэж, бодит, бодит бусыг олон нийтэд дэлгэж, эзэнтэй болгох нь хамгийн зөв гарц юм. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг дээ. Үүний цаана ямар нэгэн төлөвлөгөө, хэн нэгэн эзэн байж таарна. Нийгэм даяараа тэр эзнийг л бодитоор мэдэхийг хүч байгаа. Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн шударга үнэний төлөөх тэмцэл, тэдний уйгагүй ажиллагааны үр дүнд УИХ-ын дарга маань бараг л шүүх цагдаагаас өмнө хэргээ улайчихлаа.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 43 )
Энхболдод энэ 60 трбумаас гадна Улаанбаатөр хотын газрыг Энхбаяр, Бадамжунай,Сандуй нартай мап зохион байгуулж яаж сүйдэлснийг сэргээн шалгаж нэг мөр ялы нь үүрүүлэх. Хэрэгтэй.Энэ хүний хийсэн луйвар төв талбай дээр зогсоод харахад эргэн тойрон харагдана даа.Цааш хэд алхаад ажиглавал авах зүйлгүй даанч гэмээр болгосон доо.
Хүн шударга,хариуцлагатай байх хэрэгтэй .Гэвч энэ хүн шиг гар бариад бугуй барих гэгчээр дэндүү хүнлэг биш,даврамтгай,давилуун байх нь ичгүүртэй тэнэг явдал юм. Ер нь Ми.Энхболд намаа шинэчлэх,залуучуудыг дэмжиж байгаа нь энэ гээд ямарч боловсрол буюу ёс суртахуунгүй,туршалгагүй,онгироо сагсуу этгээдүүдийг төрийн толгойд гаргаснаас болж,улс нийгмийг бутаргаж,бужигнуулсаар байна. МАН-д бодлоготойгоор бэлтгэгдсэн улс төрчдийн нөөц байхгүй учраас л Оюун-Эрдэнэ мэтийн овилгогүй этгээдүүд төрийн өндөр сэнтийд шургалж,төр нийгмийг утга учиргүй бужигнуулж байна.
Оюун-Эрдэнэ тийм ч шудрага сайн залуу биш бололтой. Ердөө утсан хүүхэлдэй. Хий хоосон юм ярьж байхаар баримттай олон хэргийг шийдэхгүй байгааг ярих хэрэгтэй.
Battulgiin hol gar bolson Ouynerdene cezee negen tsagt hen ch ooriig ni toohgui huuranch jujigchin
Үхсэн ацны чинь хувь хүний нууц. Худлаа шоудаад л дууслаа даа. Эцсийн эцэст харамсаад яах вм бэ. Харамсаж байна гээд л болоо юу.
Лхүмбийн хэргийг хөөцөлдөөд хэрэг байна уу?!
tsaazluul taarna muusain luiwarchid ard tvmnee hudaldaj urrsdigu boddog hvmvsig
Энхболд даргаас болж намын нэр хүнд шалдаа уналаа. Одоо хурлын дарга асан огцорч хийж чадах хүнд наад ажлаа өг.
hojim ch gesen uhaarch baigaaa n yamaidaa chaawaas
Энхболд ч нүүр хийх газаргүй болж байх шиг байна. Ингээд нэг мөр дуусаасай дахин муухай санаа гаргахвий гэхээс айж байна
Монголд ийм л шударга залуус хэрэгтэй байгаа юм. Эхлүүлсэн зүйлээ заавал дуусгах тууштай зан чанар
Санасандаа хүрждээ ашгүй ахиад сайн шалгаад үнэн мөнийг нь илрүүлээд өгөөрэй
enhbold garah gartsgu bolj bndaa.Bayr hurgey Oyun erdene gishuuneee sn bn shuu
mundag hun shuu etssee hurtel tuushtai ywaarai
hudaliig hudalaa bolgohod ih charmailt gargaj udahgui chinii urvalt nugel chn nudeer garah vii
их л шудрага үнэний төлөө гээд цаанаа бүлэглэлийн эрх ашиг томоохон сонирхолын үүднээс ингэж журмын нөхдийнхөө алдаан дээр тоглож пиар хийж байгаа нь угийн зохион байгуулалттай шүү дээ. их л том зүйлийн төлөө үхэн хатан тэмцэлдээд байна даа. улсын хөгжилд ганц ч гэсэн нэмэр болоосой доо. өнөөдөр энд ингэж явах маргааш топорынхоо толгойг хагалах уу хавирганаас нь хазах уу. урваж шарвалзсан өөдгүй хог харагдаад байна шүү. бандаашыгаа дэгээдсэн гэсэн үнэн бололтой
Л.Оюун-Эрдэнэ гишүүндээ амжилт хүсэе.
тэмцээгүй бол хэргийг хаацан байсан улс орныхоо нийт ард иргэдийнхээ төлөө тэмцэж байж хэргийг ахин шалгуулахаар болсон байна. амжилт
Санасандаа хүрж прокуроороос хэргийг дахин шалгахаар боллоодоо одоо л энхболд гарах гарцгүй болж байна.
Монгол улсынхаа төрийг зөв замлуу хөтөлж бурууд хатуу зөв зөөлөн хандаж шударга үнэнийг тогтоож улсаа хөгжүүлж иргэдээ баян амьдруулах өндөр боловсролтой залуу гишүүндээ амжилт хүсэе
Монгол улсынхаа төрийг зөв замлуу хөтөлж бурууд хатуу зөв зөөлөн хандаж шударга үнэнийг тогтоож улсаа хөгжүүлж иргэдээ баян амьдруулах өндөр боловсролтой залуу гишүүндээ амжилт хүсэе
Л.Оюун-Эрдэнэ гишүүн зоригтой тэмцэж, маш олон зүйл хийж байна. тэр сонгогдсон цагаасаа оюутны тэтгэлэг зарлаж оюутнуудад тэтгэлэг өгч боломж олгодог. залуу үеээ дэмжиж байгаа боломжоороо монгол улсаа хөгжүүлэх гэж яваа шударга монгол улсын иргэн. мэдээж сайны хажуугаар саар гэгчээр сайн зүйл хийж сайн цагийг бий болгох гэж яваа хүнд саар хар хүмүүс янз янзын зүйл ярьж худал мэдээлэл тарааж яваа. үнэнийг хэлсэн болгоныг хөлсны бичээч гэж андуурна. Шударга Монголын төрийг зөв замруу нь хөтлөж байгаа гишүүндээ амжилт хүсэе
Л.Оюун-Эрдэнэ гишүүн зоригтой тэмцэж, маш олон зүйл хийж байна. тэр сонгогдсон цагаасаа оюутны тэтгэлэг зарлаж оюутнуудад тэтгэлэг өгч боломж олгодог. залуу үеээ дэмжиж байгаа боломжоороо монгол улсаа хөгжүүлэх гэж яваа шударга монгол улсын иргэн. мэдээж сайны хажуугаар саар гэгчээр сайн зүйл хийж сайн цагийг бий болгох гэж яваа хүнд саар хар хүмүүс янз янзын зүйл ярьж худал мэдээлэл тарааж яваа. үнэнийг хэлсэн болгоныг хөлсны бичээч гэж андуурна. Шударга Монголын төрийг зөв замруу нь хөтлөж байгаа гишүүндээ амжилт хүсэе
Авлигатай тэмцэх газрыг хэргийг дахиж шалгахыг шаардсан нь зөв
Прокуророос хэргийг дахин шалгаж эхлэхээр болсон гэдэг чухал шүү амжилт залуу
УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл болж байгаа хүн, хувь хүний засаглал биш хуулийн засаглал шударга байж ард түмний мөнгийг хувь хүн буюу төрд байгаа хэдэн хүн идэж өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй, баялаг орны хүмүүс ядуу амьдраж байгаа энэ цаг үед зоригтой дугарч ялзарсан энэ нийгмийг өөрчилөх хэрэгтэй. Зөв дугарч тэмцэж байгаа нэгнээ сайтарч дэмжиж. буруу хатуу, зөвд зөөлөн монгол ухаанаар хандах хэрэгтэй.
Niigemd shudraga ysni salhi sevelzej ehellee amjilt
Хэргийг дахин шалгах ажил эхэлсэн байна. Амжилт Оюука
Zaza boli bol ingeed boloo yu er hunshig judagtai bdg gej oilgodog tarhitai hun ymuu ene enkhbold guai
Enkold odoo garah gartsgui bolloodoo
Оюун Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. өөр хэнийг ч хийж зүрхлээгүйг хийж байгаа хүн.
Юу 60 тэрбум хоосон гэж? бүхэл бүтэн нотлох баримт нь бэлээхэн байхад чинь...
Nogoo tald ajilaj bgaa prokuroruudiig nashina ajiluuhad l odoo anhaarahgui bol hudla shiidwer gargah wii dee
ОЮУН ЭРДЭНЭ ГИШҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА, АМЖИЛТ
Юмыг зөв талаас тайлбарлаж бичиж чадахгүй бол нийтлэл бичихээ болилдоо. Хэний захиалгаар юу бичээд байгаа юм. Ард түмэн бүгдийг ойлгож л байна ш дээ. Оюун-эрдэнэтэй Оюун-Эрдэнэгүй ойлгож байна
20 ТЭРБУМ ГЭЖ ХООСОН ЮМ ЯРЬЖ БАЙГААГИЙН ЗОРИЛГО НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭРГЭЭСЭЭ АРД ТҮМНИЙ АНХААРЛЫГ ХОЛДУУЛАХ ГЭСЭН АРГА
eeljit bus chuulganiig yaraltai huralduulj 60terbumiin hergiig il bolgoh heretge ard tvmniig huuran mehlej bgaa uls turchiig zailauulah estoi shvv oyun erdene gishvvn ta chadnaa amjilt
Энэ 60 тэрбум хоосон эд шүү дээ тэр Эрдэнэт ийн асуудлаа яриач, Офшор оо яриач Оюун эрдэнэ гэж нэг поп чин байнаа. Эсвэл том хэргээс олон нийтийн анхаарлыг холдуулах ов мэх байх. тэр 60 тэр бум төгрөг гэгч нь хаана байгаа юм хоосон яриа батлагдаагүй батлагдах ямарч боломжгүйг энэ нөхөр мэдсээр байж ингээд байгаа нь ноцтой шүү
төмөр замын асуудлын дэргэд хэдэн хүүхэд яриа өрнүүлсэн төдий асуудал
энэ байдлаараа бол УИХ-ын дарга МЭнхболдтой холбоотой 60н Тэрбумын Гэмт хэргээс болж АТГ Улсын Прокурор Хууль хүчний байгууллагуудын Нэр хүнд Иргэд олон түмний дунд Гэмт хэргийг мэдсээр байж Нуун дарагдуулсан гэх Ойлголт төрүүлж эхэлж байна шүү дээ даравч Далдай нь булавч Бултай нь гэдэг үг л Хэрэгжиж эхэлж буй бололтой
Энхболд одоо үнэнээ хэлээд уучлал гуйгаач дээ 20 онд мөн л 60 тербум ярисаар л сонгуульд орох уу
60.TERBUMYG.HEREGJEEGUI.GEJ.YAJ.BATLAAD.BGAAN.MONGOLD.TANILGUI,.MUNGUGUI.HUN.TURIIN.AJILD.OROH.YAMAR.CH.BOLOMJGUIG.BUH.HUN.MEDNE
IH.HURLYN.DARGAA.ODOO.ARD.TUMNIIHEE.UMNU.YOS.ZUIN.HARIUTSLAGAA.HULEEGEED.OGTSOR.TEGVEL.HAIRT.NAMAA.AVARCH.BGAA.HEREG