Ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн албан хаагчийг хална

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т Засгийн газрын 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын биелэлтийг шалгаж, нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.

Шалгалтаар иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах шаардлагатай, зарим яамдад батлагдсан орон тооноос давсан ажилтан цалинжуулдаг, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчид олноор ажиллуулж байгаа, газар хэлтсийн дарга нарын гадаад, дотоод томилолтын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Мөн ТТХГ-аас 18 төрийн байгууллагын тусгай хамгаалалттай байрны 830 өрөөнд хийсэн үзлэгээр 100 гаруй ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хадгалж байсан нь тогтоогдсон байна.

Иймд төрийн албанд “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” албан даалгаврын биелэлт хангалтгүй байна хэмээн дүгнэж, цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Тогтоолыг хэрэгжүүлснээр төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна. Мөн төрийн алба сахилга, хариуцлагатай, албан хаагчид ёс зүйтэй байж, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүргээ чанд биелүүлэхэд болон алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцоход баримтлах эрхзүйн акт болох юм.

Тогтоолд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглож, хэрэглэсэн албан хаагчийг ажлаас нь халах арга хэмжээ авах тухай, албан хаагчдын цаг бүртгэлийн системийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай төрийн байгууллагын барилгуудад сүүлийн үеийн чанар стандарт хангасан камерийн систем суурилуулах, шалган нэврүүлэх хэсгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын цагийг хурууны хээ, нүүр царай таних программаар бүртгэж байхыг тусгажээ. Засгийн газрын албан даалгаврыг биелүүлж ажиллах төлөвлөгөө гаргаж мөрдөх, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж, ТАЗ-д захиалга өгч жинхэнэ албан хаагчдын батлагдсан орон тооны дагуу сонгон шалгаруулж ажилуулахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.17.10) 2018 оны 08 сарын 23

Ажилд дээр ч биш ажлын цагаар ажилтай байх үедээ хаана ч уусан бай халах хэрэгтэй.Аягүй бол би ажил дээр уугаагүй баар сав машиндаа уусан гэвэл яахуу.Цоорхой л шийдвэр байна.

0  |  0
Иргэн(202.9.42.7) 2018 оны 08 сарын 23

ТӨРИИН АЛБА ХААГЧИД ЯЛАНГУЯА ЦЕГ ЗЦА АРМИ ОНЦГОЙ НАР БОЛ УЛААН АРХИЧИД ЧААВААС

0  |  0
зочин(183.177.96.131) 2018 оны 08 сарын 23

энэ үүнд чинь гайхах зүйл ердөө үгүй өдөр тутам байдаг л зүйл Монголын төр одоо харж байгаа дүр эсгэж байх шив. Хөдөө орон нутагт Хойноос ирсэн САйд даргацарууд байг л ногоорч үмхийртлээ архиддаг биз дээ

0  |  0
Top