М.Энхболд 60 тэрбумын хэргээ хүлээж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Төрийн өндөр албан тушаалыг бандааш, оймс шиг бөөндөж заран, 60 тэрбум төгрөг босгох тухай МАН-ын дарга М.Энхболд, түүний шадар туслахуудын нэг, тухайн үед Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нарын хэрэг бүтэн дөрвөн жилийн турш дуулиан шуугиан тарив. Энгийн ард иргэдэд айдас, жихүүдэс, болгоомжлол дагуулсан энэ хэргийг АТГ, Тагнуул, Эрүүгийн цагдаагийнхан шалгасан нэртэй ширээндээ цоожилсоор 4 жил болов.

Төрийн өндөр албан тушаалыг худалдах, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан энэ хэргийн араас хөөцөлдөж, хариуцлага нэхсэн цорын ганц хүн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. 60 тэрбумын хэрэгт холбогдсон гол сэжигтэн болох М.Энхболдын найз АТГ-ын дарга Х.Энхжаргал  энэ хэргийг шалгасан нэрээр замхруулж, прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хааж, 60 тэрбумын хэргээр шоудаж, Доржзодов гэгч нөхрийг ардын баатар болгон, шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга хүртэл нам гүм байхад Л.Оюун-Эрдэнэ ганцаараа тэмцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдэж,  УИХ дээр нээлттэй сонсгол явуулахыг шаардсан. Монгол төрийн түшээд бүгд найр наадам, амралт зугаалга хэсэж, шоронгийн ой тэмдэглэн зарим нь морь мал уралдуулж байхад зуны гурван сар ганцаараа тэмцсэн Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үр дүнд хүрлээ.

УИХ-ын дарга М.Энхболдод холбогдох  60 тэрбумын хэргийг прокурор сэргээн шалгахаар болж, МАН-ын Хяналтын хороо энэ хэргийг шалгаж, “Зөвхөн Нийслэлийн албан тушаалын томилгооноос 60 тэрбум төгрөг босгох тухай яриа болсон байна. А.Ганбаатар ийм яриа болсон гэдэг тайлбар өглөө. Тиймээс дээрх хэрэгт нэр холбогдсон  М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт  хариуцлага тооцох шаардлагатай” гэдэг дүгнэлт гаргав.  М.Энхболд  МАН-ын Хяналтын хороонд “Намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын их харамсаж байна” гэдэг бичиг илгээлээ. Нийслэлийн Ерөнхий  прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай нь М.Энхболд, Ц.Сундуй, А.Ганбаатар нарт холбогдох  17 0200016 тоот эрүүгийн хэргийг сэргээн шалгахыг  АТГ, ТЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэгт даалгав. Ийнхүү нийгэмд үүрлэсэн албан тушаал, хээл хахуулын бэтэг хагарч, М.Энхболд хэргээ хүлээх цаг айсуй. Төрийн өндөр албан тушаалыг наймаалцах гэсэн 60 тэрбумын хэрэг гэдэг хий хоосон зүйл, зохиомол цуурхал, ямар нэг эвлүүлэг байгаагүй юм байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гаргаж ирж чадлаа.

Хэрэг илэрлээ. Харин үүнийг зохиомол хэрэг гэж хаасан АТГ-ын дарга Х.Энхжаргал, Идэрцогт тэргүүтэй дарга нар, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан Нийслэлийн прокурор Д.Ширэндэв яах вэ? Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
 Бүтэн дөрвөн жилийн турш “Энэ бол эвлүүлэг, ийм зүйл болоогүй” хэмээн шударгын дүр эсгэж суусан М.Энхболд, Ц.Сандуй нар яах вэ? Монголын нийгэмд нүүрэлсэн бохир хэргээр шоудаж, Төрийн тэргүүний суудалд заларчихаад энэ хэргийг ор тас мартаж орхисон Х.Баттулга Ерөнхийлөгч, намдаа шударга ёсыг тогтооно хэмээн цээжээ дэлдэж гарч ирсэн хэрнээ нам жим суугаа МАН-ын дарга У.Хүрэлсүх нар хаана байна вэ гээд олон асуудал урган гарч ирж байна.

Ямартай ч хээл хахуульд идэгдэж, буртаглагдаж гүйцсэн нийгэмд шударга ёс гэж байдаг юм шүү гэдгийг жаахан ч гэсэн мэдрүүлсэн Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр сошиал орчинд эзэн нь тодорхой бус цахим хуудаснуудаар  “НАМЗХ-ын Ерөнхийлөгчийн суудлаа алдсандаа хорсон, өш зангидаж, М.Энхболдын эсрэг бослоо” хэмээн элдвээр баалж, түүний зүг олон нийтийг турхирч байна. Л.Оюун-Эрдэнэ шаралхсан байна, уу, хорссон байна уу хамаагүй. Гол нь тэр 60 тэрбумын хэргийг дахиад  хууль хяналтын байгууллагын ширээн дээр авчирч, улс төрчдийн захиалгаар ажилладаг, гэмт хэргийг гэмт хэрэг бус болгож, гэмгүй нэгнийг яллаж чаддаг хуульчдын булхайг илчиллээ.

Сүүлийн 27 жилийн түүхэнд төрийн гурван өндөрлөгөөс бичгээр ч бай аль нэг хэлбэрээр харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол гарч байсангүй. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг уучлалт гуйлгуулж чадлаа.   Бардам, сэхүүн, өөрийнхөө эрх мэдэл, хөрөнгө чинээ, тойрон хүрээлэгч нартаа дулдуйдсан М.Энхболд 60 тэрбумын хэргээ хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ бол эхлэл. Төрийн эрхийг ашиг олох хэрэгсэл, албан тушаалыг арилжаа наймаа гэж харж байгаа  60 тэрбумын хэргийн гэм буруутнууд,  өндөр албан тушаалтнуудад тал засаж, тэдний хэргийг нууж хааж, хэрэгсэхгүй болгож суудаг  АТГ,  Тагнуул, Цагдаа, шүүх, прокурорынхоны мафижсан сүлжээ задрах эхлэл тавигдлаа.  Л.Оюун-Эрдэнэ гишүүнд баярлалаа. Харин битгий шантраарай.







Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.122) 2019 оны 04 сарын 27

м.энхболд нарын 60 тэрбумын албан тушаалыг шат дараалан бараа товар шиг зарж мэдлэг боловсрол тааруухан ухамсар дорой нэгэн ард иргэдийн итгэл унэмшлийг хосордуулж он удаан жилээр торийн сэнтийд улиран сонгогдсоор ирсэн билээ иймд энэ хуурамч этгээдийн бух хэргийг ил болгож бариачилж шоронд суулган тороос торсон тэрбумтан болсон бух албан тушаалаа урвуулан ашиглаж тороос хулгайлсанаа оорийн эд хоронго болгож чадсан бух хоронгийн хурааж ард иргэд шудрага ходолмороор олсон орлогоосоо татвараа толж м.энхболд цалин болгож авсаныг эргуулэн торгуулийн хэдэн хуваарь 10 нугалан тосовт товлоруулэх в

0  |  0
Монголчууд(66.181.179.19) 2018 оны 08 сарын 23

М.Энхболдод ямар ял өгөхийг ард түмнээсээ асуух хэрэгтэй. Монголчууд 100% цааз, үгүй юмаа гэхэд бүх насаар нь шоронд хийх санал өгнө.

0  |  0
zochin(66.181.185.109) 2018 оны 08 сарын 23

Ouyn-Erdene duudee mash ikh bayarlalaa M.Enkhbold dargatai ene Ikh hural tarakh yostoi!!! Ene hamgiin zov shiidver bolov uu!!!

0  |  0
зочин(202.179.24.64) 2018 оны 08 сарын 23

За МОНГОЛ улсад маань зөөлөн сайхан салхи үлээж эхлэх нь дээ. Оюун-Эрдэнэ хүүг ёстой дараагийн Монгол улсын ерөнхийлөгч болгомоор хүү байна даа. Сайхан шударгуу хүү байна. Энэ сайхан залуучууд дэмжээд өгөх хэрэгтэй дээ.....

0  |  0
bat(66.181.161.42) 2018 оны 08 сарын 23

Enhjargal cnini Enhboldtoi neg nutag , neg angi geed masn olon yumaar holbogddog asniv sonirhol negtei hjmuus snuu dee !!!

0  |  0
Ялаа үүр МАН-ынхан(103.111.68.3) 2018 оны 08 сарын 23

Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. 60 тэрбумын гэмт хэрэг төрийн албыг худалдан авах замаар хууль бусаар хуйвалдан төрийн эрх авах гэж маш онц ноцтой гэмт хэргийн зүйл заалттай гэмт хэрэгтэн УИХ-ын дарга гэсэн удирдах ажил хийж байгаа нь МАН-ынхан яаж төрийг самарч байгаа жишээ. Тэд ярьж байсанаараа төрийн албыг бүгдийг нь сольсон хольсон тэрний балаг болж төрийн албан хаагч алагдсан. Иймд М. Энхболдыг хуулийн дагуу шалгаж шоронд хорих ёстой

0  |  0
Гомбоо(202.70.37.2) 2018 оны 08 сарын 23

Энэ нэг Энхжаргал гэдэг нөхөр албан тушаалд тийм дуртай нөхөр юм байх даа. Есөн шидээр хэлүүлээд бүүр дөжирчихдэг юм байлгүй.Албан тушаалгүй нэг ч хонож чадахгүй хүмүүсийн нэг байна. Ажилгүй болохоор чинь авгаймхүүхэд ах дүүгийнх нь бизнесийг ухаад эхэлнэ дээ.Сангирагчааг санаж яв нөхөр минь Тэрний оронд нэг газар элчин сайдын яаманд тухалж авахыг боддоо.

0  |  0
иргэн(202.179.25.243) 2018 оны 08 сарын 23

МЭнхболдын 60н Тэрбумын Гэмт хэрэг ямар их Уршигтай араасаа хичнээн Төрийн байгууллага нэг хэсэг Нөхдийн хүртэл энэ Хэрэгтээ хамруулан татан оролцуулсан Жнь АТГ Прокурор Цагдаа Хууль хүчний зарим нэг Албан тушаалтанууд энэ Хэргийг мэдсээр байж Нуун дарагдуулж Өмгөөлж хамгаалсан Асуудалд нь заавал Хариуцлага тооцох хэрэгтэй МАН-ынхаа энэ Хэргээс болж МАН-ын Нэр хүнд

0  |  0
м(119.40.98.162) 2018 оны 08 сарын 23

Асуудал 60 тэрбумдаа биш албан тушаалыг мөнгөөр өгч санхүүжилт босгодог схемийг Н.Энхбаяр анх бий болгож хөгжүүлсэн энэ бол МАН МАХН-н улиг болсон арга. Энэ тэмцлийн эцсийн зорилго нь хотын франкц нэртэй мафын бүлэглэлийг л унагах явдал унагаж чадвал зарим нэг өөрчлөлт гарна зарим хүмүүс албан тушаалд очино чадахгүй бол бүх зүйл бахь байдгаараа зарим хүмүүс арчигдана

0  |  0
Бат(202.9.42.2) 2018 оны 08 сарын 23

60 тербум нэг их сүртэй нэртэй үгээрээ л хэрэг шиг харагдах байх одоо хээл хахуулгүй хэн хаана ажилд авч байна би ормоор байна тодорхой болгоод намын санхүүжилтээ босговол болоо бус уу

0  |  0
zochin(202.170.68.38) 2018 оны 08 сарын 23

zohiomol heregt gesen bna shdee,ene chin bas namaig hels heregt zohiomloor oruulj bgaad uichlal huseed bna gej oilgogdohoor l bna

0  |  0
Ashgvi dee(66.181.176.170) 2018 оны 08 сарын 23

Minii Mongol odool uragshagaa yawahan dee

0  |  0
zochin(202.9.41.210) 2018 оны 08 сарын 23

ЗАЛУУСАА ТА НАР ЧАДНАА. ОЮУН-ЭРДЭНЭДЭЭ ЯЛАЛТЫГ ЗӨГНӨН БИЛЭГДЭЕ

0  |  0
Top