Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж,“Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв” гэсэн шийдвэрийг гаргасан.
Үндсэндээ бол УИХ хурал хууль баталдаг. Хуулийг ард нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу УИХ 62-р тогтоол гаргаж Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зарлах тов тогтоосон. Гэвч 2015 онд АН-ын гишүүн Р.Бурмаа нарын хэд хэдэн гишүүд тус тусдаа явж ирсэн Сонгуулийн тухай хуулийг нэгтэж батлуулахдаа Үндсэн хууль зөрчих, иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах эхлэлийг тавьж өнөөдөр энэхүү маргаан үүсэх гол шалтгаан боллоо.
Тухайн үед УИХ-д Ардчилсан Нам эрх барьж спикерийн өндөр суудалд ноён Зи заларч байв. Тэрээр хувийн характераар ёс зүйгүй авирлах, гишүүдийн үг хэлэх эрхийг боомилж микрофон хаах зэрэг асуудал байх ёстой үзэгдэл мэт авирлаж байсны тод жишээ. Өөрөөр хэлбэл төрийн эрхэнд гарлаа л бол өөрсдийн эрх ашигт нийцүүлж хуулийг баталж болдог гэдгийн нотолгоо энэ юм.
Тэд зөвхөн УИХ-ын ээлжит сонгууль болдог мэтээр Сонгуулийн тухай хуулийг баталж нөхөн сонгуулийг орхигдуулжээ. Тэдний баталсан хуулийн дагуу Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль маргаантай болж, эцэг хууль ч зөрчиж, төрийн албанд ажиллаж буй иргэд ч нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулж, 42-р тойргийн сонгогчдийн эрх ч мөн зөрчигдөөд байна.
Сонгуулийн хуульд төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 1-р сарын 31-нээс хойш ажил,албан үүргээ гүйцэтгээгүй байна гэж хуульчилсан байдаг. Энэ заалтыг хэрэвзээ нөхөн сонгууль зарлагдах нөхцөлд яаж зохицуулах тухай заалт оруулчихсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байж.
Иймд сонгуулийн хуулийг дур зоргоороо өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилсөн Зи даргатай Р.Бурмаа нарын тухайн үеийн парламентийн хэсэг бүлэг увайгүй улстөрчдөөс хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Тэд Сонгуулийн хуулийг мэс засалд оруулж нухыг нь авах гэсэн биш нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болгожээ. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн үүсээд буй маргаан Буух эзэн буцах хаягтай байна...
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 10 )
Харж байж булуулав гэдэг шиг харж сууж байгаад дутуу дулимаг сонгуулмйн хууль батлуулж байсан үеийн зураг уу.
Enhbayar chamaig mongolchuud AN MAN hezee ch songohgyi hatsan Avilgalin zagalmailsan etsegee
Neg iimerhuu doldoinuud erhi barigchdad dolignoj buh yamiig ulsturjuuleh yam hen urgun barisan ni hamaagui ih hurliin gishuudiin batalsan huuli tiim bolohoor uunetei holbogduulj hen negniig buruutgah gej oroldoh hereggui erguu mal
Бурмаа авгай дан дээл, шударга сонгууль гэж гарч ирээд УИХ-д байхдаа луйвар хийгээд давхар дээлтэй болоод Халх голын нутгийг Солонгосуудад зараад алга болсон гайтай хүн дээ. Одоо бас нэг луйвар нь илэрлээ.
ТЭНЭГ БУРМАА ЯНХАНЫ ХУУЛЬ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ ГИЧИЙ НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛ ЁСТОЙ АЛНА ШҮҮ ХУТГА ШААР БОЛНО ЛАЛАРУУДИЙГ МАНАН ЯНХАН НАМЫГ ХАРААЛ ИД ЯЛТАНУУДИЙН ТҮР ХОРОГДОХ БАЙР ТӨРИЙН ОРОДОН НЭРТЭЙ ШОРОН БИЗ ДЭЭ !
Тойрог төлөөлсөн гишүүд байх шаардлагагүй юм биш үү 42 р тойрог төлөөлөгчгүй болоод л байна мөнгө зарж нөхөн сонгууль хийх хэрэггүй өшөө илүү гишүүдийг бас татаж мөнгө хэмнээч
Odoo 2020 oni 1 sard dakhiad uurchlugdunu duu...
зөв ш дээ. хуулиа дага далтаагууд аа