Баянзүрх дүүргийн дахин сонгуульд АН оролцохгүй

2018 оны 08 сарын 29

Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн хоёр тойрогт будилаан гарсан. Цухас сануулбал, тус дүүргийн  ИТХ-д АН-аас нэр дэвшсэн хэд хэдэн нэр дэвшигч сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн 10,19-р тойрогт дахин сонгууль явуулахаар гурван шатны шүүх шийдвэрлэсэн.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах тухай тогтоолыг 2018 оны хоёрдугаар сард гаргасан билээ. Тогтоолоор сонгууль 2018 оны 10 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн бямба гарагт товлогдсон. Энэ өдөр нь 10 дугаар сарын 27 юм. Тэгвэл дахин сонгуульд оролцох намууд хуулийн дагуу сонгууль болохоос 60 хоногийн өмнө оролцох, эсэхээ илэрхийлж бүртгүүлэх учиртай. Энэ хуулийн хугацаа өчигдөр буюу 8-р сарын 28-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Тиймээс БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс дахин сонгуульд хэдэн нам оролцох болсон талаар тодрууллаа.

Тэрбээр "Дахин сонгуульд Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн дөрвөн нам оролцохоор албан ёсоор хүсэлтээ өгсөн байна. Харин АН-аас сонгуульд оролцох хүсэлт ирүүлээгүй" гэв.

Тус тойргийн дахин сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа ирэх 9-р сарын 2-ноос эхлэн тав хоног үргэлжлэх аж.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top