Бүгд Найрамдах Турк Улсын Ялалтын баярын 96 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр /2018.08.30/ тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалын өргөөнд зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид, Цэргийн Атташе нар, Монгол Улсад амьдарч ажиллаж буй турк иргэд хүрэлцэн ирсэн байна.
Элчин сайд М. Ахмет Язал ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ БНТУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Р.Т. Эрдоганы баярын мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд уламжлав.
Сэтгэгдэл ( 0 )